СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гурван настай хүүхэд цонхоор унажээ

2022/02/18

Өчигдөр /2022.02.17/ өглөө  бага насны хүүхэд унасан хэрэг гарчээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн наймдугаар хорооны нэгэн байрнаас гурван настай хүүхэд унасан байна. 

Асран хамгаалагч нь ойролцоо насны хоёр хүүхэдтэй бөгөөд хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх хооронд  энэ хэрэг гарчээ. 

Гурван настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй байгаагаас хүүхдээ гэртээ харж байгаа. Тухайн үед ийм хэрэг гарна гэж бодоогүй гэжээ.

Иймээс цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийг гэрт нь заавал асран хамгаалагчтай үлдээхийг , цонхны хамгаалалт хийлгэж, аюулгүй байдлыг хангахыг анхааруулжээ.




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.243.186
    2022/02/24

    Гол шалтгаан нь ямар ч хамгаалалтгүй вакуум цонх хийсний ач тус ингэж гарч байна.Хуучны 2 давхар модон цонх хүүхэд өөрөө онгойлгоод унах ямар ч эрсдэл байхгүй байсан.Вакуум цонх амархан онгойдог хэн ч онгойлгоод л юу ч хийсэн болно.Хамгийн өндөрт байгаа айлууд вакуум цонхондоо хамгаалалт хийх. Бас дахин цонхны хамгаалалт хий. Эцэг эх өөрсдөө ч унах аюултай..........

    Хариулах
  • 66.181.161.83
    2022/02/21

    Шрр

    Хариулах
  • 66.181.182.149
    21 цагийн өмнө

    Монгол улс хүүхдэд ээлгүй орон.... хэчнээн хүүхэд эндчихэв дэ... Түгжрэл бууруулна гээд бас л хэдэн хүүхдээрээ туршилт хийх жишээтэй... Нийтийн тээврээ чанартай хэдэн автобусаар нэмэгдүүлээд эсвэл гүүрэн зам нэмж хэдийг барихад л шийдэгдэх асуудал. Томоор сэтгэх сэтгэл байхгүй сургуулийн цаг нааш цааш нь ухраах л арга ядсан юм хийх юм да

    Хариулах
  • 192.82.73.171
    Өчигдөр

    Онцгой комисс, ЭРүүл мэндийн яам, Боловсролын яамны тэнэг удирдлагууд байнга л хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийг хааж, 3 настай хүүхдүүдийг боомилсоор ийм байдалд хүргэж байгаа юм. Нялх нярай, хэдэн ч насны хүүхдийг цэцэрлэгт авах хэрэгтэй ш дээ. Халдвартэднээс болж тараад байгаа юм шиг л тэнэглэнэ. Тэгсэн мөртлөө УИХ-д халдвар тараад түүнийгээ хаахгүй.

    Хариулах
  • 213.87.151.176
    Өчигдөр

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах