Оросын дэлгүүрүүд хүнсний борлуулалтыг хязгаарлаж эхэллээ

С.Гандэлгэр
2022/03/09

ОХУ-ын жижиглэн худалдаа эрхлэгчид хар зах гаарахаас сэргийлж, хүнсний үнийг тогтвортой барихын тулд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний борлуулалтад хязгаар тогтоожээ.

Өнгөрсөн Ням гаригт ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн сайд хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүнийг хувийн хэрэглээнээс давсан хэмжээгээр буюу хэдэн тонноор, их хэмжээгээр худалдан авч дамлан зарсан тохиолдлууд гарсныг мэдэгджээ.

Иймээс жижиглэн худалдаачдад төлөөлж буй худалдааны байгууллагууд нэг удаа нэг хүнд олгох хүнсний бүтээгдэхүүнд хязгаар тавихыг санал болгожээ.
Төрийн хяналтад буй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнд талх, будаа, гурил, өндөг, тодорхой төрлийн мах, сүүн бүтээгдэхүүн багтаж байна.

2-р сарын 24-нд ОХУ Украйн руу халдан довтолсноос хойш өрнөдийн орнуудын авч буй хориг арга хэмжээ Оросын эдийн засагт хүндхэн цохилт үзүүлж байна. Төв банк рублийн ханшийг тогтворжуулах арга хэмжээ авч байгаа билээ.

Эх сурвалж: Moscow Times



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.138.61
    2022/03/10

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт - - Senstos.Com

    Хариулах