БНАСАУ-д коронавирусийн халдвараар зургаан хүн нас барж өндөржүүлсэн бэлэн байдал зарлав

2022/05/13

БНАСАУ-д коронавирусийн халдвар авсны улмаас зургаан хүн нас баржээ. Нийт 18 мянган хүнээс халдвар илэрлээ гэж "Yonhap" агентлаг мэдээлсэн байна. 

Үүнээс шалтгаалан тус улсад өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоосон байна. БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооноос вирусийн тархалтыг сааруулах зорилгоор бүх нутаг дэвсгэрт хатуу хөл хорьж, орох гарах гарцыг хаах тушаал өгчээ.

БНАСАУ-ын эрх баригчид Хойд Солонгост Ковидын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй тухай мэдэгдэж байсан бөгөөд "COVAX"-ын хөтөлбөрөөр вакцин болон бэлдмэл авахаас татгалзаад байсан юм.

Эх сурвалж: ВВС



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 67.161.146.209
    2022/05/19

    Covid tussan irgedee shuud buudna daa ene gagai

    Хариулах
  • 213.87.147.79
    2022/05/14

    Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт --- http://Hot24.pw

    Хариулах
  • 103.229.120.167
    2022/05/13

    Вакцингүй, дээр нь хүнс тэжээлийн дутагдлаас болж дархлаа сул ард иргэд нь хиарах нь дээ

    Хариулах