Украйны дайнаас үүдэлтэй хориг арга хэмжээний улмаас Орос улс Бээжинд хямд үнээр нефтээ худалдах болсноор Хятад улс дахь хамгийн том газрын тос нийлүүлэгч болжээ.
Гуравдугаар сард АНУ, Их Британи Оросын нефтийг хориглоно гэж мэдэгдсэн бол барууны орнууд Украйны түрэмгийллийн эсрэг эдийн засгийн хариу арга хэмжээг эрчимжүүлж байгаагаа мөн мэдэгдсэн юм.
Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ярихдаа энэ алхам нь "Оросын эдийн засгийн гол судсыг" онилсон гэж хэлж байжээ.
Украйны эсрэг хийсэн дайны улмаас Европын болон АНУ-ын худалдан авагчид Оросын эрчим хүчнээс татгалзаж байгаатай холбогдуулан Хятадын компаниуд, тэр дундаа улсын боловсруулах үйлдвэр Синопек, төрийн мэдлийн Жэнхуа Ойл зэрэг компаниуд Оросын түүхий нефтийн худалдан авалтаа сүүлийн саруудад нэмэгдүүлсэн байна.
Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, өнгөрсөн сард Зүүн Сибирээс Номхон далайгаар дамжуулан тээвэрлэсэн газрын тосны нийлүүлэлтийн хэмжээ 8.42 сая тонн болсон гэжээ.
Үүнээс болж өмнө нь Хятадын хамгийн том түүхий нефтийн нийлүүлэгч байсан Саудын Араб 7,82 сая тонноор хоёрдугаарт жагсах болсон байна.
Эх сурвалж: BBC news
В.Цэнд-Аюуш
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.89.84
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах202.126.89.176
Америкууд оросыг биш өөрсдийг нь хорлох гэж хориг тависныг ойлгохгүй европын холбоог яалтай билээ
Хариулах