Хойд Солонгос долоо дахь цөмийн туршилтаа хийхээр зэхэж байна

Өчигдөр 12 цаг 45 минут

Цөмийн зэвсгээрээ тэргүүлэгч орнуудын нэг болох БНАСАУ нь 2006-2017 оны хооронд нийт зургаан пуужингийн туршилтыг хийгээд амжсан. Тэгвэл саяхан долоо дахь удаагийнхаа цөмийн туршилтыг хийх гэж байгаа тухай олон улсын хэвлэлүүдээр мэдээллэж эхэллээ.

Цөмийн зэвсэгтэй холбоотой асуудлаар АНУ болон БНСУ-ууд Хойд Солонгостой хэлэлцээр хийх саналыг удаа дараа тавьсан ч тус улсын удирдагч Ким Чен Ун татгалзсаар байгаа юм. Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёол нь АНУ-тай гадаад харилцаагаа бэхжүүлэхэд түлхүү анхаарал хандуулах болсон нь уг туршилттай холбоотой байж магадгүй гэсэн таамагт хүргэж байна.

Энэ асуудлаар Сежон институтын судалгааны төвийн дарга Мүн Чун Ин “Долоо дахь цөмийн туршилт хийх магадлал өндөр байна. Энэ нь хоёр Солонгосын хоорондын хурцадмал байдлыг илүү дордуулна. Бид үүний хариуд хатуу арга хэмжээ авах болно” гэжээ. Өмнөд Солонгосын иргэдийн дунд явуулсан санал асуулгаар тэдний 71 хувь нь АНУ-д найдах бус, дотооддоо цөмийн зэвсэг хийхийг дэмжсэн аж.

У.Ундрах



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.152.205
    10 цагийн өмнө

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах