Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.08.30/ хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
Байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.3-т “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгогдсон дарга тэргүүлнэ”, 26.4-т “Байнгын хорооны даргыг УИХ-д сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж заасан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27.1-д “Байнгын хорооны даргад Байнгын хорооны гишүүдийн дотроос олонхын саналаар нэр дэвшүүлнэ” гэж заасныг дурдлаа.
Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Пүрэв-Очирын Анужинг Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлага, төрийн ажлын мэдлэг, ур чадварыг харгалзан бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшүүлж буйг бүлгийн дэд дарга Х.Булгантуяа танилцууллаа.
Нэр дэвшигч Пүрэв-Очирын Анужин 1977 онд төрсөн, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, олон улсын эрх зүйч мэргэжилтэйг танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Ж.Чинбүрэн, Ц.Мөнх-Оргил, Ц.Туваан нар үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен цар тахлын нөлөөгөөр эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлуудыг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилтийг саатуулж буй асуудал нь эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний үнэ нэмэгдсэн асуудал гэдгийг хэлж, алдааг засах талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Байнгын хороог даргалах амаргүй ажил гэдгийг дурдаад, энэ өндөр босгонд хүрч ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан Байнгын хороогоор хэлэлцэж буй хуулийн төслүүдийн талаар дурдаж, эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг сайжруулахын тулд хуулийн төслүүдийг шуурхай батлуулах талаар үг хэлж, байр сууриа илэрхийллээ.
Ингээд Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Пүрэв-Очирын Анужинг сонгохыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд олонхийн саналаар дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.88
Anuujin bol bolovsroltoi hun.Chadnaa.Zugeer poto zuragchin emgeniig saidad udaa daraa zutguulj bhaar zaluuchuudaa tavidag ch boloodoi.Amjilt.ZG bol bolovsrol hund halgaatai .tanidgui .uls ornoo hohirooj.Ard tumend onoo aldaj bn
Хариулах122.210.133.193
Balai abgai olon nohor
Хариулах213.87.160.183
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах202.9.46.146
Сүүлчийн цөөхөн амьд бурхдын нэг байсан Бавуутантай уулзахдаа хийсэн ажилтай.хэлэх үгтэй л байгаарай даа...
Хариулах