Д.Амарбаясгалан: Үдийн цай хөтөлбөрийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлнэ

2022/09/14

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: "Өнөөдрийн байдлаар МХЕГ 26 хяналт шалгалт, нэг шалгалт, нэг лабораторыг хариуцаж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үйл ажиллагааг тараан байршуулах буюу бодлогын яамдад хяналт шалгалтын чиг үүргийг өгөх боломжтой гэж үзэж байгаа. 9-11 яаманд мэргэжлийн хяналтын чиг үүргийг хариуцуулах боломжтой гэж бид судалсан. 

Яамдаар дамжуулан мэргэжлийн холбоод, ТББ-уудаар хянуулах боломжтой. Нийт хяналт шалгалтынх нь 40 орчим хувийг мэргэжлийн холбоод, ТББ-уудаар гүйцэтгүүлнэ.

Харин эрүүл мэнд, хүнс, эм зэрэг хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллагын түвшинд авч явна. Салбар бүрт ерөнхий байцаагч ажиллана.

Чадвартай, өндөр түвшний шаардлагыг хангаж чадах хувийн хэвшил Монголд хангалттай байгаа. Үүнд ашиг сонирхлын зөрчилтэй байдлаар хандаж ирсэн зүйлийг таслан зогсооно. 

Гэмт хэрэг, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх, нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, зэвсэгт хүчин, тагнуул, үндэсний аюулгүй байдлын хамгаалал, төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой ажиллагаанд хамаарахгүй. Гадаад харилцаа, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр, батлан хамгаалах зэрэг төрийн үүрэг гүйцэтгэх ажиллагаанд дээр дурдсанаас бусад асуудалд хамаарч ажиллана.

Энэ агентлагт зориулсан хуулийг шинээр бичиж өргөн барина" гэв. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.160.1
    2022/09/17

    Үдийн хоолыг хоол үйлдвэрлэгч байгууллагад шилжүүлж, хяналтаа сайжруулах! Захирлын мэдлийн үдийн хоол хийдэг хувийн байгууллагын үйл ажиллагааг яаралтай халж, үр хүүхдүүдээ аваръя!Зарим газар хэцүүхэн юм өгч бна шүү!Хөдөө орон нутагт хяналт бна уу?

    Хариулах
  • 103.57.94.214
    2022/09/15

    хоолны мөнгийг шууд хоол хийж байгаа хувийн байгууллага руу шилжүүлэхгүй бол дарга нягтлан нярав нар нь авч идээд дээр нь мөнгийг эргэллүүлж байгаад өгдөг сураг байх юм билээ шүү сайд аа

    Хариулах
  • 64.119.22.120
    2022/09/15

    Цэцэрлэгүүдийн гал тогоо хоол үйлдвэрлэл, манаач, слесерь зэрэг ажлуудийг мэргэжлийн байгууллагуудад нь өг. Захирал эрхлэгч нягтлан нарыг 5 жил болоод сольдог байснийг сэргээ. Няравуудийг ойр ойрхон солих хэрэгтэй! Төрийн сан нярав нягтланг сольж сэлгэж байя.

    Хариулах
  • 213.87.150.58
    2022/09/15

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах