Байгаль хамгаалагчдыг бүгд найрамдах Польш улсад богино хугацааны сургалтад хамруулах асуудлаар санал солилцлоо

2022/09/20

Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Кшыштоф Бойког хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд хоёр орны хамтын ажиллагаа, бүс нутгийн байгаль экологийн асуудлууд, салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцох болон цаашид хоёр орны хамтын ажиллагааг байгаль орчин, аялал жуулчлалын салбарт шинэ шатанд гарган хөгжүүлэх зэрэг сэдвээр ярилцаж, санал солилцлоо.

Энэ удаагийн уулзалтаар талууд хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд харилцан туршлага солилцох чиглэлээр голчлон ярилцаж, тэр дундаа байгаль хамгаалагчдыг тус улсад өвлийн улиралд богино хугацааны сургалтад хамруулж, туршлага судлах мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах чиглэлээр санал солилцсон юм.

БНПУ нь жилд хагас миллиард мод тарьж ургуулдаг, ойн сангаа сүүлийн 30 жилийн хугацаанд 27 хувиас 33 хувь болгон нэмэгдүүлж чадсан туршлагатай төдийгүй байгаль экологийн хүний нөөцийн чадавх нь дэлхийд үнэлэгддэг улсын нэг. Тиймээс цаашид манай улсын байгаль экологийн асуудалд хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох бодит саналуудад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ тус улсаас манай улсад суугаа элчин сайд ноён Кшыштоф Бойко уулзалтын үеэр илэрхийллээ. Уулзалтад БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Болотуяа, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Батцэцэг нар оролцов.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд, Бүгд найрамдах Польш улстай манай улс 1950 оны 4 дүгээр сарын 14-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улс 1959 онд Варшавт, Польшийн тал 1960 онд Улаанбаатарт ЭСЯ-аа тус тус нээн ажиллуулсан билээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.156.174
    2022/09/21

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах