Нүүрсний хулгайн асуудал УИХ, ЗГ түвшинд эрчимтэй хөндөгдөж байна. Тэгвэл уг асуудалд ХНХ-ын сайд Т.Аюурсайхан сайд холбоотой гэх мэдээлэл байгаа юм. Харин Т.Аюурсайхан сайд өөрийн цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр: "Нүүрсний байна уу, юуны ч бай бүх төрлийн хулгайтай тэмцэхийг дэмжиж байна, тэгэх ч ёстой. Зарим хүн өөрсөд шигээ бодоод, зарим нь улс төрийн зорилгоор, зарим нь өс хонзонгийн сэдлээр намайг элдэв бусармагт гүтгэж, гүжирдэж байна.
Би Эрдэнэс тавантолгойгоос өөрийн болон бусдын нэр дээр нэг хадаасны ч тендер аваагүй, нэг шанага байтугай ч нүүрс аваагүй, нэг ч машин явуулж үзээгүй. Хаагуур ямар замаар, ямар машинаар, ямар үнээр яаж тээвэрлэдгийг мэдэх ч үгүй, сонирхож ч байгаагүй. Тийшээ зүглэж ч үзээгүй. Тийм юманд орооцолдсон бол ул мөргүй байна гэж байхгүй, заавал илэрнэ. Одоо цагт нууц юм гэж байхгүй болсон. Захирлаар нь ажиллаж байсан хүн миний үгэнд орох хүн ч биш, үүрэг чиглэл өгдөг өөрийн удирдлагатай хүн. Үүнийг олон хүн мэднэ. Түүнийг таньдаг гээд би заавал ажилд нь хутгалдах ёстой юм уу? Гүтгээд байгаа хүмүүс миний оронд байсан бол өөрсдөө тэгэх юм уу? Төрийн ажилд надад найз гэж байхгүй!
Тэр бүү хэл хэрэг төвөгт орооцолдох вий, далий хазгай гишгэх вий гэж болгоомжлоод "цөвүүн" энэ цагт аж ахуйн ажил хийхгүй, төсөв мөнгө зарцуулахгүй гэж боддогийн улмаас сайдаар ажиллахаас байнга татгалзаж ирсэн. Энэ удаа ч бас татгалзсан боловч бүх асуудал нь унасан энэ хүнд салбарыг босгож өгөхийг хүссэн, учирласан эрхэм нөхрөө хүнд цагт нь орхиж чадаагүй хүлээж авч танхимд нь орсон юм.
Өмнө би мэдэгдэж байсан, би бизнесийн салбараас улс төрд орсон. Хэд хэдэн үл хөдлөх хөрөнгүүдтэй, янз бүрийн бизнес хийсээр ирсэн. Эзэмшсэн мэргэжлээрээ эрдмийн зэргийг нь хамгаалсан, эрдэм мэдлэгийн ажил байна уу, бичиг цаасны ажил байна уу, цахилгаан, гагнуур, сантехник, мужаан, өрлөг, барилга байна уу бүгдийг л хийдэг. Зарим хүн асуудаг, яаж орлого олсон бэ гэж. "Хүүхдүүд тоглож байхад хэчнээн хамт тоглохыг хүссэн ч хичээлээ хий, үеийнхэн чинь сэлгүүцэж байхад чи хөлсөө дуслуулан хөдөлмөрлө, амралтын цагт ч зүгээр битгий суу" гэж хариу хэлье." гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.184.243
АЮУРСАЙХАН САЙД АА ТА УГААСАА ЗАЛУУ БАЙХЫН Л ӨӨРИЙН ГЭСЭН БОДОЛТОЙ МУНДАГ ШУДРАГА ЗАЛУУ БАЙСНЫГ МЭДНЭЭ ТА САЙДЫН АЖЛЫГ ХИЙЖ ЧАДНАА ТАНЬД ИТГЭЖ БАЙНА. ТА ШУДРАГА БОЛОХООР ЗҮГЭЭР Л ИРГЭДЭД ХЭРЭГТЭЙ АМЬДРАЛД ОЙР Л АРГА ХЭМЖЭЭ ЯВУУЛААРАЙ САЙД АА. АМЖИЛТ
Хариулах103.26.195.153
Чми шударга тав гэж хуцаж гарлаа. Бүх албан тушаал хашлаа. Одоо сайд боллоо. Танай намын улс төр халамж ш дээ. Бүх иргэд мэднэ. Чи намынхаа халамжийг яаж хийх гэж бн. Ард түмэн чиний үйлдлийг хараад сууж бн. Чи ичихгүй чихнэ дээ. Нүгэл гэж юм байдаг гэдгийг санаарай малаа.
Хариулах202.126.88.209
yagad iim yria garav
Хариулах202.126.90.45
Үнэн ч байх нь шударга байх хамгийн чухал танд итгэж байна орны тлогэлийг бүү ал
Хариулах202.126.90.45
Шударга байх хамгийн чухал аргумент Танд итгэж байна
213.87.138.199
Халуун охид таныг хүлээж байна - - - - - www.Hot24.pw
Хариулах