Монголын чөлөөт бөхийн шигшээ баг Азийн АШТ-ээс есөн медаль хүртлээ

2023/04/14

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотноо амжилттай болж өндөрллөө. Тэмцээний чөлөөт бөхийн төрөлд өрсөлдсөн манай шигшээ баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, нийт 120 оноо авсан амжилтаар дөрөвдүгээр байрт оров.

Манай тамирчдаас 125 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө хүрэл медальт, МУГТ Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүлж, багийнхаа ганц алтан медалийг хүртсэн бол 65 кг-д ОУХМ Т.Тулга мөнгө, 61 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, МУГТ Т.Түвшинтулга, 74 кг-ын жинд ОУХМ О.Сүлдхүү, 92 кг-ын жинд ОУХМ Г.Ганхуяг нар хүрэл медаль хүртсэн юм.

Тэмцээн зохион байгуулагч Казахстан улс дөрвөн алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж 179 оноо авсан амжилтаар багийн дүнг тасархай тэргүүлж, нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэлтэй Япон аман хүзүүдэв. Хүчирхэг Ираны баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл, 124 оноо авсан амжилтаар гурвалж, медалийн тоо чанар яг ижил ч 120 оноо цуглуулсан манай баг дөрөвлсөн.

Эмэгтэйчүүдийн тэмцээн өмнө нь болоход тамирчид маань хоёр мөнгө, хоёр хүрэл хүртэж, багийн дүнгээр зургадугаарт эрэмбэлэгдсэн амжилттай тэмцээнээ өндөрлүүлээд байсан билээ.  

ЭРЭГТЭЙ БАГИЙН ДҮН /ЭХНИЙ 10 БАЙР/

Казахстан 179 оноо

Япон 129

Иран 124

Монгол 120

Узбекистан 118

Киргизстан 109

Энэтхэг 99

БНХАУ 91

Бахрейн 61

БНСУ 46

 

ЭМЭГТЭЙ БАГИЙН ДҮН /ЭХНИЙ 10 БАЙР/

Япон 205 оноо

БНХАУ 149

Энэтхэг 143

Казахстан 141

Узбекистан 119

Монгол 117

Киргизстан 101

БНХАУ-ын Тайвань 48

БНСУ 41

Вьетнам 18



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.141.137
    2023/04/18

    Чөлөөт бөхийн +125кг -д Лхагвагэрэл зааны энэ амжилтууд бол гайхамшиг шүү. Монголын спортын түүхэнд байгаагүй том үйл явдал. Ийм ер бусын ийм бахдам амжилт гаргаж ид байгаа ийм үед нь өгөх юмий нь өгч урамшуул!!! + 125 - д 2 удаа дэлхийгээс юм зууна гдг чинь юү гэсэн үг вээ!!

    Хариулах
  • 66.181.161.158
    2023/04/15

    яг үнэндээ бүтэн багтай 6н улс оролцлоо. Ази тивд чөлөөт бөх хөгжсөн япон иран казах хятад монгол узбек киргиз гээд 6-7 улсын хооронд өрсөлдөөн болдог манай улс 6д орно гэдэг бол тивдээ сүүл мушиглаа. Харамсалтай байна спорт холбоодыг улс төрчид тэргүүн нь байдаг тэгдэг нь ямар учиртай бэ гэвэл нөлөө бүхий улс төрчийг холбоод гуйж тэргүүнээ болгодог нөлөөтэй улс төрч тэргүүнтэй холбоо бусад холбоодыг бодвол санхүүгийн асуудалаа шийдүүлээд давуу тал үүсдэг монголд аль ч салбарт авилга үүрэлсэний тод илэрлэ мэргэжлийн хүн холбоогоо ч удирдаад явж болдоггүй аймшигтай нийгэм!!!

    Хариулах
  • 66.181.161.176
    2023/04/15

    Сумьяабузар онигоо Даваадорж нарын шуналаас холдоод ахиц гарч байна. Амжилт

    Хариулах
  • 66.181.187.227
    2023/04/15

    Битгий онгир. Нэг ч оноо аваагүй торгуулиар хожоод зүгээр л тулж зогсоод л барилдсан шүү

    Хариулах
    • 66.181.161.141
      2023/04/16

      Chimuu 1minut ch tulaad zogsoj chadahgvi baij muu lalar chin

    • 64.119.18.114
      2023/04/15

      Чи муу ац 2минут тулаад үзэхгүй юу

    • 192.82.81.125
      2023/04/15

      Чи нэг бэлтгэл хийгээд тэмцээнд орно уу

  • 213.87.130.99
    2023/04/15

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 192.82.72.62
    2023/04/15

    Гайхалтай баярлалаа

    Хариулах
  • 192.82.72.62
    2023/04/15

    Mongolin sport mglin ner hundiig gants urguh ymdaa

    Хариулах