АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ирэх сарын 19-21-нд Япон улсад айлчлахаар болжээ. Тэрбээр Хирошиад болох “Их долоо”-гийн бүлгийн уулзалтад оролцох юм байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан Пьер өнөөдөр энэ талаар мэдээллээ.
“Их долоо”-гийн бүлгийн уулзалтаад удирдагчид Украины асуудлаар голчлон зөвлөлдөх юм. Жо Байден уг уулзалтын дараа буюу тавдугаар сарын 24-нд Австралид очиж, Энэтхэг, Япон, Австралийн удирдагчидтай дөрвөлсөн уулзалт хэлэлцээр хийх аж. Дээрх уулзалтуудын өмнө АНУ болон Украины холбоотон бусад улсууд ОХУ-д тавих хоригтоо огцом өөрчлөлт хийнэ гэсэн яриа байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.135.42
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах