Израильчууд "Шүүхийн шинэчлэл"-ийг эсэргүүцэж жагссан тул Парламентын чуулганы нээлтээ хойшлуулжээ

18 цаг 47 минутын өмнө

Израильчууд Шүүхийн шинэчлэлийг эсэргүүцэн, маш өргөн хүрээтэй жагсаал зохион байгуулсан тул шинэ Парламентын нээлтийг даваа гараг хүртэл хойшлуулжээ. Санаачлагч нь хуулийн төслөө татсаны дараа  эсэргүүцэгчдийн идэвх намжиж, тус улсад үүсээд байсан түгшүүртэй байдал түр намжаад байсан ч шинэчлэлийг дэмжигчид сүүлийн үед үзйл ажиллагаагаа үлэмж эрчимжүүлсэн тул дахин жагссан юм байна. 

"Шинэчлэл" гэж нэрлээд буй Шүүхийн тухай хуульд юу гэж заасан бэ

Израильд үүсээд байсан иргэдийн эсэргүүцэл, төр, иргэний талцал Ерөнхий сайд Бениамин Нетаньяху Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Парламентаар хэлэлцүүлэхээр завдаж байгаагаа зарласан нэгдүгээр сарын 4-нөөс эхэлсэн юм.

Хуульд  “Улсын Дээд шүүхийн шийдвэрийг Парламент ердийн олонхын саналаар хүчингүй болгож болно” гэх,  шүүх эрх мэдэл, шүүгчийн хараат бус байдалд шууд халдсан шинжтэй заалт орсон нь тус улсын нийгмийн бараг бүх давхарга, тэр дундаа хүчирхэг цэрэг армийнхны дургүйцлийг төрүүлснээр эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж эхэлжээ.

Б.Нетаньяху хууль өөрчлөх болсон шалтгаанаа “Шүүхүүд эрх мэдлээ хэтрүүлэхийг зогсоохын тулд” гэж тайлбарласан ч иргэд “Ерөнхий сайд буюу өөрийнхөө эрх мэдлийг баталгаажуулах оролдлого хийж байна” гэж үзсэн юм.
Өөрөөр хэлбэл, хээл хахууль авсан, залилан мэхэлсэн, итгэлийг эвдсэн зэрэг үндэслэлээр шалгагдаж буй Б.Нетаньяхуд хариуцлага тооцох, итгэл үзүүлэх эсэх буюу огцруулахад хүндрэл учирна гэж эсэргүүцжээ.

Ерөөс "Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал нь шүүх эрх мэдэлд огт халдаж болохгүй" гэсэн үзэл бодол ч жин дарж байна.

Үе, үе сэргэж, намжиж байсан хөдөлгөөн Б.Нетаньяху хуулийн шинэчлэлийг эсэргүүцэж үг хэлсэн Батлан хамгаалахын сайдаа огцруулсны дараа хямрал дагуулах хэмжээнд хүртлээ хурцадсан үе бий. Түүний энэ үйлдэл эрх мэдэлээ хадгалж үлдэх, шүүхийн хараат бус байдалд нөлөөлөхийн тулд хэтэрхий улайрсан гэсэн сэтгэгдлийг нийгэмд төрүүлж, үйлдвэрчний эвлэлүүдийг ажил хаях шийдвэртэй арга хэмжээ авахад хүргэж байв. Тухайн үед ажил хаялтад гол, гол нисэх онгоцны буудал, дэлгүүр, банкнаас өгүүлээд эмнэлэгийн үйлчилгээ хүртэл зогссон тул Б.Нетаньяхуг түр буулт хийж, байдлыг намжаагаад байсан юм. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.134.50
    37 минутын өмнө

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах