Найзуудтайгаа загасчилж яваад сураггүй болсон эр матарт бариулсан хэрэг Австралийн Хойд Квинслендэд гарчээ.
Золгүй явдалд өртсөн эрийг Кевин Дармоди гэдэг, 64 настай, Кейп Йорк тосгоныхоо хүндтэй иргэн, тусшлагатай загасчин байсан гэнэ. Тэрбээр өнгөрсөн бямба гарагт найзуудын хамт загасчилж яваад сураггүй алга болсон юм байна. Эрэн хайх багийнхан түүнийг алга болсон газрын ойр орчимд самналт хийх явцдаа хоёр том матартай таарч агнахад нэгнийх нь ходоодноос золгүй эрийн үлдэгдэл гарсан байна.
Хоёр матар нэг нь 4.1, нөгөө нь 2.8 метр урттай. Хүний үлдэгдэл нэгнийх нь ходоодноос л гарсан ч мэргэжилтнүүд уг хоёр матрыг хамтдаа хүн рүү довтолсон гэж үзэж буй аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.153.249
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах