Пакистаны хууль хүчний байгууллага Ерөнхий сайд имран Ханыг авлига, хээл хахуулийн хэрэгт буруутган өнгөрсөн мягмар гарагт баривчилсныг тус улсын Дээд шүүх хууль бус гэж үзжээ. Дээд шүүх шийдвэрээ өчигдөр олон нийтэд танилцуулсан байна.
Имран Ханыг өнгөрсөн мягмар гарагт Исламабадад баривчилсны дараа дэмжигчид нь эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, хууль сахиулагчидтай мөргөлдсөнөөс 10 хүн алагдаж, 2000 гаруй хүн баривчлагдсан юм. Үүнээс үүдэн улс орны зарим хэсэгт интернэтийг хязгаарлах хүртэл арга хэмжээ аваад байсан юм.
Пакистаны Дээд шүүхээс ийнхүү баривчилгааг хууль бус гэж үзэсэнээр Имран Хан суллагдах нөхцөл бүрджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.129.71
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах