ИТАЛИ: Үерийн улмаас 13 хүн амиа алджээ

Х.Есү
2023/05/19

Италид нэг өдөр хагасын дотор маш их бороо орсны улмаас 13 хүн амиа алдаж, олон хүн гэр оронгүй болжээ. 

Болонья болон зүүн хойд эргээс 115 км зайд орших бүх гол үерлэж эргээсээ хальсан байна. Мөн 280 гаруй хөрсний гулгалт үүссэн тул иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлжээ. 

Үерт нэрвэгдсэн Равенна хотын захирагч Мишель де Паскале:  "Энэ бол сүүлийн зуунд тохиолдсон хамгийн аймшигт гамшиг" хэмээн BBC агентлагт ярьжээ. 

Пүрэв гарагт Равеннагаас баруун зүгт иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдсан бөгөөд олон хүний цогцос олдсоны дараа хэдхэн цагийн өмнө үерт автсан Русси тосгоны байшингаас хосуудын цогцос олджээ.

Италид уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаварт хариу арга хэмжээ авах үндэсний төлөвлөгөө хэрэгтэй байгааг олон хүн анхааруулж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.161.50
    2023/05/20

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах