Засгийн газраас дэвшүүлсэн "Шувуу ажиллагаа"-ны хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэрэгт сэжиглэгдэж мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирах ажиллагааг Гадаадын 23 улстай эрх зүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд эрэн сурвалжилж, эх оронд нь дуудан ирүүлэх ажиллагааг зохион байгуулж буй билээ. Энэхүү ажиллагааны хүрээнд Монголд байхдаа авлигын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаад оргон зайлсан Х.Б гэгчийг “Кореан эйр”-ийн нислэгээр авчирсан талаар хэвлэлүүд өнгөрөгч бямба гарагт АТГ, ЭЦА-ны эх сурвалжтайгаар мэдээлсэн. Тэгвэл энэ Х.Б гэгч нь “Шувуу” ажиллагааны хүрээнд Монголд дуудан ирүүлэх 92 хүний нэрсийн жагсаалтад орсон, Хууль зүйн сайд Х.Нямбаатарын мэдэгдэлд нэгэнтээ “БНСУ-аас мөрдөгчтэйгөө холбогдож, өөрийн дураар шалгуулах хүсэлтээ илэрхийлсэн” гэгдэж асан Х.Болортуяа гэгч бололтой. Учир нь, “ШУВУУ АЖИЛЛАГАА”-нд өртөх 92 хүний нэрсийн жагсаалт дотор түүнээс өөр Х.Б гэж товчлогдох нэртэй хүн үгүй байгаа юм.
Амралтын өдрийн нэг сонин байсан энэ мэдээллийн хачирхалтай тал нь “Х.Б гэгч нь Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга” гэсэн мессежийг олон нийтэд санаатай, санамсаргүй өгчихсөн явдал юм. Цагдаагийн байгууллага гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүний нэрийг нууцлан овог, нэрийн эхний үсгийг л ил гаргадаг ёс бий. Гэхдээ “Шувуу ажиллагаа”-ны хүрээнд Монголд албадан авчрах хүмүүсийн нэрсийг Хууль зүйн яам ил тод зарласан байхад ингэж нууцлах шаардлага байсан эсэхэд эргэлзмээр. Хүмүүсийн ярьж байгаагаар, Х.Б гэгчийг шувуу ажиллагаагаар авчирсэн мэдээллийг амралтын өдөр оргил цагаар тараасны учир нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг ажиллагаанд хамруулах нь гэсэн мессежийг өгөх, олон нийтийн хариу үйлдлийг судлах зорилготой байсан байж магадгүй аж. Ямартай ч "Шувуу ажиллагаа" гэмт хэрэг үйлдээд гадаад руу оргон зайлдаг "уламжлал"-ыг таслан зогсоох зорилготой, өөрөөр хэлбэл, байнгын шинжтэй ажиллагаа учир нэрс нэмэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Ямар ч байсан одоогоор зарласан 92 хүний нэр, АТГ, ЭЦА-наас задруулсан мэдээллийн олон нийтэд үзүүлсэн нөлөө нэг иймэрхүү байлаа.
Ямартай ч АТГ хавиас угшилтай, амралтын өдөр, оргил цагаар түгээгдсэн "БНСУ-аас авлигын хэрэгтэй Х.Б-г "Шувуу ажиллагаа"-ны хүрээнд авчирсан" гэх мэдээлэл иргэдийг багагүй төөрөгдүүллээ. Нэлээд нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гэж бодов. Хуулийнхан нэгэнт ил зарлачихсан нэрсээ товчилж нуух ямар шаардлага байв гэсэн асуултыг үүсгэв. Өмнө нь Т.Бадамжунайг авчрахдаа Т.Б гээгүй шиг билээ. Түүний нэр 92 нэрсийн жагсаалтад байхгүй ч нэмэгдэхийн дохио байж болох уу?
ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЭД ОРГОН ЗАЙЛСАН, “ШУВУУ АЖИЛЛАГАА”-НД ӨРТӨХ 92 ХҮНИЙ НЭРС
Т.Бадамжунай, Н.Удаанжаргал, С.Төмөрбат, Х.Болортуяа, Т.Отгонбаатар, Б.Мөнхзул, Т.Даниэль, Б.Алтанцэцэг, А.Новожилов, Л.Алтантулга, В.Түмэнжаргал, Ө.Хонгорзул, Ж.Отгонбаатар, Г.Мягмаржав, Д.Буянцэцэг, С.Авжат, Б.Билгүүн, Ш.Жандос, Б.Баттулга, Н.Билэгбаатар, М.Чимэддорж, Б.Учрал, М.Жавхлан, А.Ганзориг, Ц.Цэрэнчимэд, Н.Сувд-Эрдэнэ, Ц.Амархүү, Д.Лүндээдорж, Ц.Алтангэрэл, Ц.Нямджаржаа, Д.Нандинцэцэг, Д.Төгс-Эрдэнэ, К.Болор-Эрдэнэ. К.Наурызбэк, Б.Хосбаатар, Д.Батхишиг, Т.Жанцанноров, Б.Нэмэхбаатар, Ц.Түвшинтөгс, Д.Ган-Эрдэнэ, Б.Баттулга, Д.Мэндсайхан, М.Нямсүрэн, Г.Оргил, Ц.Өнөрбаяр, Э.Насанжаргал, М.Төрболд, Д.Жаргал, А.Амартайван, Э.Дамдинсүрэн, З.Мөнхзул, З.Анужин, Ё.Баттөгс, Л.Түмэн-Өлзий, М.Марат, Г.Билгүүн. А.Бахатбек, Ш.Золбоо, Ц.Цогтбаяр, Ц.Гансүх, О.Мөнхбат, О.Одбаяр, Д.Батбаяр, Э.Манлайхүү, Э.Баяржаргал, Д.Буянтогтох, Н.Нямдорж, Б.Энхмаа, Б.Тамир, Ц.Мөнх-Эрдэнэ, Г.Ган-Очир, З.Мөнх-Эрдэнэ, Ц.Ууганбаяр, Т.Ууганзаяа, З.Цолмон, Шинэтак гэх Хятад улсын иргэн, Н.Батсоёл, Г.Батзаяа, Г.Шижиртунгалаг, Ли пен, А.Содхүү, Б.Лувсандагва, Б.Ганчимэг, Никоклаус, Фин зенхай, Ч.Жорж, Б.Дабей, Я.Оркен, С.Заманбек, Б.Лхамсүрэн, Я.Никифоров Антон, Л.Нямдорж, Д.Лувсанжамц, Д.Пүрэвдорж, Д.Базаррагчаа, Э.Цолмонбаяр, Э.Энхбумба, Э.Алтангэрэл, Б.Жавзансүрэн, Б.Оюунтуяа, Ч.Гантулга, Д.Төгөлдөр, Д.Ганхөлөг, Б.Зоригтбаатар, Б.Энхбат, Б.Отгонбаяр, Б.Норжмаа, Ц.Одхүү, Ц.Мөнхбат, Н.Нямдорж, О.Чиндагина, О.Өнөрболд, О.Тэгшжаргал, Б.Баатархүү, Б.Заяат, Б.Нямсүрэн, Цо фей фей, С.Мөнхбаатар, Д.Энхтүвшин, А.Борхээрт, Б.Гантүлхүүр, Б.Ганбаатар, А.Билгүүн, Ли шу лон, Хү лэ жүн, Ж.Ганбаатар, Т.Болормаа, А.Анужин, П.Отгонбаатар, Шихамин, Ц.Мөнх-Оргил, Т.Ариунболд, М.Баярмагнай, Б.Батболд, Г.Тайванбаяр, М.Түвшинтөр, Н.Өлзийсайхан, Ц.Учрал
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
172.59.201.183
Дунд хуруу хочит Мөөжиг юу болжыноо .. Нямбаатар гэж гөлийсөн хаомааны хулгайч шиг пөлдийсөн бязда ммнь
Хариулах66.181.161.219
hudlaa hulgaichuud ni derged n uih.gishuun zg.t ni said hiij bn Saihanbileg elbegdorj bayrtsogt battulga enhsaihan geh met hulgaichuudaa shorond hataagaajee
Хариулах