Аргентиний шигшээ, Францын “Пари Сен Жермен” багийн довтлогч Лионель Мессид Саудын Арабын “Аль Хиляль” баг хөлбөмбөгийн үүхэн дэх хамгийн өндөр цалинтай гэрээг санал болгожээ. Тодруулбал, Саудын Арабын баг 1.2 тэрбум еврогийн цалинтай, хоёр жилийн гэрээ байгуулах санал тавьсан гэнэ. Хэвлэлүүдэд мэдээлснээр, хөлбөмбөгчийн менежер, аав Хорхе Месси нь энэ гэрээний нөхцлийг аль хэдийнэ хүлээн зөвшөөрсөн гэнэ. Гэхдээ эцсийн шийдвэрийг мэдээж, хөлбөмбөгч өөрөө гаргах юм.
Л.Мессигийн хувьд, “Барселона”-д эргэж очихыг хүсэж буй ч Каталоны баг түүнд санал тавиагүй гэсэн мэдээ хэвлэлээр гарч буй юм. Түүний “Пари Сен Жермен”-тэй байгуулсан гэрээ энэ зургадугаар сард дуусах бөгөөд талууд хүсвэл нэг жил сунгаж болох нөхцөлтэй юм.
Л.Месси “Барселона”-д байхдаа Испанийн аваргаар 10 удаа тодорч, “Аваргуудын лиг”-т дөрвөнтээ түрүүлж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.157.235
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах66.181.184.176
aav n bas lag manager tee
Хариулах