Бишкекээс алтан медаль хүртсэн Т.Тулгын чансаа хэр өгсөх вэ

Х.Батсайхан
2023/06/05

Киргизийн нийслэл Бишкек хотноо болж буй Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны чансааны оноо олгох тэмцэнээс "Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, 23 хүртэлх насны Азийн аварга, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.   Т.Тулга Бишкект 1/8 шигшээд Тажикистаны дагестан легионер Абдулмажид Кудиевийг 4:0-ээр, шөвгийн наймд Узбекистаны Уможон Жалоловыг 6:5-аар, хагас шигшээд Казахстаны Мейржин Ашировыг 8:4-ээр, финалд 2021 оны Ослогийн ДАШТ-д хүрэл медалийн тавцанд зэрэгцэн зогсч байсан эзэн орны Алибек Осмоновыг 5:2-оор тус тус ялсан юм.

Т.Тулга ийнхүү “Ranking Series” ангиллын тэмцээнээс гурав дахиа алтан медалиа зүүлээ. Тэрбээр 2022 оны зургадугаар сард Алматыд Болат Турлыханов, энэ жилийн хоёрдугаар сард Хорватад "Загреб Опен"-д түрүүлээд байв.

Яг одоогийн байдлаар Т.Тулгын жинд дэлхийн чансааг Ираны бөх дэлхийн аварга Рахман Амузадхалили 58 000 оноогоор тэргүүлж, АНУ-ын бөх дэлхийн дэд аварга Жон Диакомихалис 52 000 оноогоор удаалж байна. Харин манай бөх 24 000 оноотой, 10 дугаарт бичигдэж байгаа юм. Бишкект түрүүлсэн учир манай бөхийн чансаа ахина. Азербайжаны Гажи Алиев, Гүржийн Э.Болквадзе нарыг гүйцэж, наймдугаарт эрэмбэлэгдэх болов уу. Чансаа өндөр бөхчүүдээр ДАШТ, олимпод хэсэг толгойлуулж барилдуулах ОУЖБХ-ны аргыг чөлөөт бөх хэрэгжүүлж байгаа юм. Чансаа өндөр бол том тэмцээнд гол өрсөлдөгчтэйгөө эрт таарахаас зайлсхийх сайн талтай.       

Бишкекийн тухайд, манай баг тамирчид Т.Тулга алт, Г.Ганхуяг мөнгө, эмэгтэйчүүдээс Б.Хулан алт, Г.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа, П.Орхон мөнгө, Б.Болортуяа хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнийг дуусгалаа. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.90.49
    2023/06/06

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах