Баянголын төлөөлөгч Б.Ууганцэцэг нь хамаарал бүхий компаниараа ЖДҮХС-гаас 210.000.000 төгрөг зээлсэн ч ТӨЛӨӨГҮЙ

2023/06/07

Засгийн газрын тусгай сангуудаас идэж уусан улс төрчдийн нэрс УИХ, Засгийн газрын түвшнээс бууж, дүүргийн ИТХ руу орж ирлээ. Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгч Б.Ууганцэцэг 2017 онд хадам ээж Д.Дэлгэрмаагийнхаа “Шимдөл” компаниар Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас 210 сая төгрөг зээлээд эргүүлж төлөөгүй баримт ил болов.

“Шимдөл” компани нь цайны газар, хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар байгуулагдсан бөгөөд ЖДҮХС-гийн зээлээ “Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх” зориулалтаар авсан байна. 

Мөн уг компанийн эцсийн өмчлөгчийн талаарх мэдээлэл үгүй байгаа нь сонирхол татаж байгаа юм. 

Энэ зээл олгогдсоноос хойш өдгөө зургаан жилийн хугацаа өнгөрсөн ч есөн сая төгрөг л төлөгдөж,  “Муу зээл”-ийн ангилалд багтжээ.


Тухайн үед Б.Ууганцэцэгийн үеэл ах П.Сэргэлэн нь ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан бөгөөд дүүдээ “Ямар ч хамаагүй бэлэн төсөл аваад ир” хэмээгээд авчирсных нь дараа зориулалтыг нь өөрчилж, улмаар зээл гаргаж өгсөн гэсэн мэдээлэл байгаа юм.

Б.Ууганцэцэгийн тухайд, 2020 онд БГД-ийн ИТХ-д МАН-аас нэр дэвшиж сонгогдсон. ИТХ-ын дарга Б.Сэмжимаагийн фракцын хүн гэх бөгөөд улс төрд орохоосоо өмнө дүүргийн намын хороонд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байсан гэх. 

Харин зээл авч өгсөн гэх үеэл ах П.Сэргэлэн нь эдүгээ Кувейт улсад Элчин сайдаар сууж байгаа юм.        



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.180
    2023/08/20

    Нам дагсан аймар хүнээр иргэдээ төлөөлүүлэх гэж ямар муухай зэрлэг сэтгэц асуудалтай хүн гэдэгийг нь мэдэхгүй Иргэдийн төлөөлөгч хийлгэх гэж 1000 машины зогсоолыг авна гэж одоо болтол тэмцэж байгаа шд энэ Ууганцэцэг чинь бас болоогүй тэр зогсоолын өчнөөн хүнээс талбай цементлэх мөнгө бас түрээсээ хэдэн сараар урдчилж аваад одоо болтол шүүх дээр маргаантай байгаа хүн шд

    Хариулах
  • 213.87.154.242
    2023/06/08

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 64.119.17.214
    2023/06/07

    Сэргэлэн ч ХААЯ-ыг самрах шиг болсон доо. Тэр хүнээс ЖДҮ-гийн эхлэл суурь тавигдсан даа. Тэр гавъяаг шагнаад биеийн тамирын багшийг Элчин болгочихдог МАН

    Хариулах
  • 192.82.84.220
    2023/06/07

    ЗЭЭЛ авахгүй бол төрийн ажил хийгээд яахав л гэдэг болжээ. Хамгийн гол нь зээлээ төлдөг хүн байхгүй НАМ цаагуураа шагнал маягаар зээлд хамруулж гишүүдээ урамшуулдаг болжээ.

    Хариулах
  • 66.181.160.123
    2023/06/07

    Энэ сэргэлэн гэж толгойгүй хүнд их учир бий шүү нэг л их морь ярьсан хүн мориор бүх асуудалаа шийдэх юмаа

    Хариулах