БОАЖ-ын сайд 4500 тарвага агнах зөвшөөрөл олгосон гэх мэдээлэл цахим орчинд тараад байна.
Энэ талаар БОАЖ-ын яамнаас:
"4500 тарвага агнах зөвшөөрлийг Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 96 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу судалж, сүргийн бүтэц болон тоо толгойг зохицуулах зорилгоор 2022 оны 08 дугаар сарын 15-нд А/299 дугаар тушаалаар Ховд аймагт 1500, Баян-Өлгий аймагт 3000 тарвага агнуулах тушаал гаргасан.
Гэвч Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд тарвага тахал өвчин дэгдэж, Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудад сэжигтэй тохиолдол илэрсэн тул 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/391 дүгээр тушаалаар “АХУЙН ЗОРИУЛАЛТААР ТАРВАГА АГНАХЫГ ТҮР ХОРИГЛОХ ТУХАЙ” тушаалыг гаргаж ажиллажээ. Өөрөөр хэлбэл уг тушаалын дагуу тарвага агнаагүй гэсэн үг юм.
Тодруулбал Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ахуйн зориулалтаар амьтан агнах барих эрхийн бичгийг сумуудад хүргүүлсэн байсныг аймгийн Онцгой байдлын газартай хамтран шуурхай ажиллаж буцаан авсан" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.156.59
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах