ОХУ-ын Тусгай алба ТНТ телевизээс зохион байгуулдаг “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн 13 дахь улирлын ялагч, зөн билэгтэн Дмитрий Волховыг /жинхэнэ овог нь Буриков/ Москва хотоос дайчлан баривчилжээ. Түүнийг экстремист байгууллага гэж тооцогддог “Оросын сайн дурын корус” /”Русский добровольческий корпус”/ гэх байгууллагад элсэхийг завдсан хэмээн буруутгаж буй аж. Дмитрий Волховтой хамт өөр гурван хүнийг баривчилсан бөгөөд хэргийн газраас зөөврийн компьютер, хутга, нацист Германы туг зэргийг хураан авсан байна. Тэднийг Украин руу явж, ОХУ-ын эсрэг тулалдах гэж байсан гэж үзэж байгаа талаар ТАСС агентлаг албаны эх сурвалжаас аван мэдээлсэн байна.
ОХУ “Оросын сайн дурын корус” /”Русский добровольческий корпус”/ байгууллагыг Украины Тагнуулын албанаас эмхлэн зохион байгуулсан, тэдний шууд удирдлагаар ажилладаг гэж үздэг юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.130.237
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах