Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд үйл ажиллагаа явуулдаг, орон нутаг 49 хувийг нь эзэмшдэг “Андын илч”-ийн уурхайг зэвсэглэн дээрэмдсэн хэргийг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байгаа.
Тэгвэл “Андын илч”-ийн уурхайг эрхэндээ оруулсан БНХАУ-ын иргэн Жан Чуан /Zhang Quan/, тус уурхайн гүйцэтгэх захирлаар томилогдсон Э.Лутбаяр нарыг “Уурхайн хувьцааны ногдол ашгийг завшиж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй” гэх үйлдэлд холбогдуулан Эрүүгийн цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлжээ.
Эх сурвалжийн бидэнд ирүүлсэн мэдээллээр зэвсэгт бүлэглэлийг хөлсөлсөн, өдгөө уурхайн гүйцэтгэх эрх мэдлийг атгаж буй БНХАУ-ын иргэн Жан Чуан, өмнө нь Сүхбаатар аймгийн Орлогч даргаар ажиллаж байгаад өдгөө “Андын илч”-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал болсон Э.Лутбаяр нарыг тун удахгүй яллагдагчаар татах бололтой.
Мөн өмнөх удирдлагууд болох В.Туяа, О.Энхбаяр нарыг ч татан шалгаж эхэлсэн байна.
Үүгээр ч зогсохгүй нүүрсний экспортын асуудлыг шалгаж эхэлжээ. Бидэнд байгаа мэдээллээр уурхайн үйл ажиллагааг зогсоох шүүхийн шийдвэр гарчихаад байхад Жан Чуан, Э.Лутбаяр нар хилээр нүүрс гаргаж, Жан өөрийн дансаар их хэмжээний мөнгө авсан гэх мэдээлэл байгаа юм.
Монголын газар шорооноос баялгыг нь 16 жилийн турш зөөсөн ч жинхэнэ эзэд нь сохор зоос үгүй үлдсэн “дээрмийн” хэргийг хуулийн байгууллага хэрхэн шийдэхийг бид удахгүй харах нь....
Видео мэдээг https://fb.watch/l64C4G7aVu/ линкээр үзнэ үү
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна