Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр 21 үйл ажиллагааг хэрэгжүүлнэ

Х.Есү
2023/06/13

Нийслэлийн дэх жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр 2023 онд зургаан зорилтын хүрээнд 21 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн 2.2.1-т заасан “Нийслэлийн хөгжлийн эрх зүйн орчин, бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах үзэл баримтлал, арга зүйг нэвтрүүлж, бүх шатны төрийн албан хаагчдыг чадавхжуулах зорилт”-ын хүрээнд Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн 2021-2024 оны стратеги төлөвлөгөө, Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөнд жендэрийн үзэл баримтлалыг тусган хэрэгжүүлж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.236
    2023/06/14

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах