Зэсийн эрэлт жилээс жилд нэмэгдэж, оргил үедээ хүрч буй энэ үед монголчууд бид бүх л нөөц, боломжоо ашиглаж, эдийн засагтаа дэм болох учиртай. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ жилд 100-150 тэрбум төгрөг болох боломжоосоо, баялгаасаа хардлага төрүүлэм байдлаар татгалзсаар байгаа нь анхаарал татаж байна.
Одоогоос 10 орчим жилийн өмнө “Ачит-Ихт” гэх компани Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүй хүдрийн овоолгоос катодын зэс гаргаж эхэлсэн байдаг.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны гэр бүл эзэмшдэг тус компани энэ хугацаанд 400 сая доллар буюу нэг их наяд 360 тэрбумын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өндөр ашигтай ажиллажээ.
Гэтэл Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ тус компанид овоолгоо өгч, газар талбайгаа ашиглуулж, ажиллах бүх боломжоор нь хангачихаад “хоосон” хоцорч байгаа нь хачирхалтай.
Үндсэндээ, ядууралд нэрвэгдсэн ардын ачааг хөнгөлөх учиртай дээрх их хэмжээний мөнгийг анхнаасаа хэн гэгч лоббидож, ямар эрх ашгаар ийм нөхцөл байдалд хүрснийг дор ТАЙЛБАРЛАЯ.
“Ачит-Ихт”-ийн их наядаар хэмжигдэх орлого буюу ард түмний АЛДАГДСАН боломж
”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 1978 оноос эхлэн исэлдсэн болон бага буюу ядуу агуулгатай зэсийн хүдрийн овоолго үүсгэж эхэлсэн байдаг.
Өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын байдлаар исэлдсэн болон бага агуулгатай зэсийн хүдрийн 10 овоолго бий бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн нөөц баялгийн балансад бүртгэлтэй байдаг аж.
Тиймээс овоолго үүсгэхэд гарсан зардлыг тогтмол үйлдвэрлэлийн зардалд бүртгэсээр ирсэн байна. Дээрх овоолгууд бий болоход өнөөдрийн ханшаар 500 сая ам.доллар буюу их наяд 720 тэрбум /1.720.500.000.000/ төгрөгийн зардал гарсан баримтыг та бүхэнд хүргэж байна.
2010 онд "Эрдэнэт үйлдвэр" XXК болон Ачит-Ихт ХХК-ийн хооронд зэс боловсруулах үйлдвэр барих гэрээ байгуулж, хувь эзэмшлийг 34/66 хувиар тогтоосон байна.
Улмаар "Ачит-Ихт" ХХК-ийн катодын зэсийн үйлдвэр 2014 онд ашиглалтад оржээ. Дараа жил нь буюу 2015 онд Ачит-Ихт ХХК-д хувь эзэмших шаардлагагүй гэж үзэж, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн балансын бус хүдрийн овоолгыг тус компанийн үйлдвэрт 20 жилийн хугацаанд ашиглуулахаар болсон аж.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ийнхүү “хачирхалтайгаар” 34 хувийг нь эзэмшихээс татгалзсан “Ачит-Ихт” компани одоогийн байдлаар 84.000 тонн катодын зэс үйлдвэрлэж, 400 сая ам доллар буюу өнөөдрийн ханшаар нэг их наяд 360 орчим тэрбум төгрөгийн борлуулалт хийснийг дараах баримтаас харж болно.
Ингэж их ашигтай ажилласан атлаа АМНАТ буюу Ашигт малтмал ашигласны төлбөрт 24 орчим тэрбум төгрөг буюу ердөө 1.7 хувийн татвар төлсөн байх аж. Мөрдөгдөж буй хуулиар АМНАТ 10-15 хувийг төлөх ёстой. Гэтэл энэ нь таван хувьд ч хүрэхгүй байгаа юм.
Өөр нэг ноцтой гэж болохуйц зүйл нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ эзэмших учиртай 34 хувийн асуудал. Хэрэв 34 хувиа эзэмшсэн бол дээр дурдсан борлуулалт, ашгийн 1/3 нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ногдох ёстой байв. Засийн үнэ өндөр тогтсон одоогийн байдлаар тооцож үзвэл жилд 100-150 тэрбум төгрөгийн орлого олох байв.
Товчхондоо, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хувийн компанид овоолгоо өгөөд, газар талбайгаа ашиглуулаад “хоосон” хоцрох гэрээ хийж, түүнийгээ үг дуугүй дагаж буй нь гайхмаар, бас хардмаар асуудал мөнөөсөө мөн.
“Ачит-Ихт”-ийн лобби ба Ц.Элбэгдоржийн нөлөө
Уг нь “Эрдэнэт үйлдвэр" ХXК өөрөө исэлдсэн болон ядуу агуулгатай хүдрийн овоолгоо ашиглах чиглэлээр судалгаа туршилт, эрэл хайгуул хийсээр ирсэн байдаг. Энэ хүрээндээ багагүй зардал гаргаж, гадны туршлагатай нэр хүнд бүхий компаниудтай хамтарч, амжилттай ч байсан мэдээлэл бий.
Гэсэн ч нэр бүхий улстөрчдийн лобби, эрх ашиг явсаар өнөөдөрт хүрснийг учир хүмүүс хэлдэг юм билээ.
Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 34 хувиасаа татгалзахад тухайн үед Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдоржийн нөлөө их байсан талаархи мэдээллүүд хөвөрдөг. Тэрбээр “Ачит Ихт” ХХК-ийн асуудал дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааныг бүх л талаар дэмжсэн гэгддэг.
“Ачит-Ихт”-ийн 34 хувиас татгалзсан ”хэргийн эзэн” “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнг эрүүгийн хэрэгт татан багагүй хугацаанд хуулийн байгууллагаас шалгаж байв. Гэвч хэрэг яасан нь тодорхойгүй замхарсан байдаг.
Үүний дараа 2020 оны хоёрдугаар сард Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “Ачит Ихт” ХХК-тай одоогийн ашиглаж буй овоолгын ашиглалтын болон тус компанийн 34 хувийн эзэмшлийг сэргээх талаар хэлцэл хийж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эрх ашигт нийцсэн тохиролцоонд хүрсэн тохиолдолд “Хамтын ажиллагаа”-ны гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн шийдвэр гаргасан. Харамсалтай нь ажил хэрэг болж чадаагүй байдаг.
Үндсэндээ, овоолгын ашиглалтаас эрдэнэтчүүд ямар ашиг шим хүртэх, өнгөрсөн хугацаанд үүссэн хохирол, алдагдсан боломжийг хэрхэх асуудлыг бид холбогдох албан тушаалтнуудаас тодруулж, цувралаар хүргэх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.219
Хаха тэгээд бусад нь татвараа төлөөд байна уу тээ? Бүр түй ч төлдөггүй шүү дээ.
Хариулах66.181.160.78
Хэрэв нэгэнт ухаад ил гаргасан хүдрийг ашиглаж чадахгүй бол исэлдээд хэнд хэрэггүй болно.Эт үйлдвэрт ашиглах технологи алга.Иймээс Эрдмит,Ачит Ихэт,Зэс эрдэний хувь 3 компани амжиж мөнгө болгож байна.Буруу зөрүү юу байна.Татвараа үнэн зөв тооцоод л авбал болоо бишүү.Энэ улсад үндэсний баялаг бүтээгч нар хэрэгтэй байна.
Хариулах202.126.90.54
Энэ чинь угаасаа л албан тушаалаараа дулдуйдсан ДЭЭРЭМ. Хэнд ч ойлгомжтой зүйл.
Хариулах103.26.195.56
34 аувийг зүгээр өгсөн эзэн нь жижиг гарын хулгайч лаваацэрэн гэгч этгээд.энэ этгээд одоо таван толгой нүүрс компанийн захирал хийж байна.уг нь шоронд байх нөхөр. Моголын төрөө гэж.
Хариулах202.21.100.164
Новш уул нь Элбэгдоржтой хамтрахгүй өөрийнхөө толгойгоор явсан бол сайн л байсан юм.Мөнгө нэг үнэртхээр хүн биш болдог юм.Хэдэн төгрөг хуримтлуулсан бол одоо болно гээд улсад өгчихвөл насан туршдаа сайн нэртэй явна шүү.Эхнэрийн х нь дүү Д.Оюунцэцэ/кабен/г гэж АМХЭГ-т байсан одоо ГАДААД УЛС ОРНООР амьдардаг юм байна лээ ямар зардлаар явдаг юм бүү мэд.П.Цагаан ,Элбэгдорж 2-т ичих нүүр алга.Уул нь Элбэгдорж Цагааны оюун ухааныг байнга ашигладаг новш шүү дээ.
Хариулах66.181.161.31
34 хувиа эргүүлэн тогтоож энэ ззалтыг цуцлуулахад оролцсон нөлөөлсөн бүх хүнд хариуцлага тооцох хэрэгтэй
Хариулах66.181.161.32
2 гурван жилийн өмнө ганц 2 яригдаад л өнгөрсөн Цагаан сайдаар дамжуулж албан тушаалтангуУд мөнгө угаадаг байх шүү Нарийн шалгах хэрэгтэы Цэвэр усны зэс хоолойтой олмоор байх юм Улс орны минь хөгжилд саад болж байгаа энэ мэтчилэн албаныханд төрд дахин орж ирэхээргүй хуультай болго
Хариулах64.119.20.251
Элбэгдоржийн томилсон шүүгч нар, хуулийнхан байгаа. Дээд шүүхэд түүний томилсон шүүгч нар Баярцогтыг ялаас мулталсан. ИНГЭЭД хараад байх уу? ЭСВЭЛ авлигачин хуулийнханг зайлуулах уу? ЯАЖ зайлуулах учраа ҮАБЗ ийн гурав олохгүй байна уу?
Хариулах202.126.90.79
Элбэгдорж гэдэг нөхрийн хууль хяналтынхан яаж ч чадахгүй гөлөг болдог юм бишүү
Хариулах213.87.134.118
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах43.242.243.231
хожим ашиглахаар гаргаж овоолсон бүтээгдэхүүнээсээ татгалзаж луйварчин хүзүүгүйн бүлэглэлд зүгээр ашиглуулна гэдэг Ард түмний баялгийг бүлэглэн дээрэмдсэн гэмт хэрэг мөн!!!!! 5Ш ажиллагаа хаагуур нь өнгөрөөд баына???
Хариулах66.181.180.164
Үйлдвэрийн технологийн хаягдлыг ашиглана гэдэг болж байна ш дээ
Хариулах192.82.68.154
Хэдэн арван жил бараг 50 жил зүгээр хэвтэж байсан овоолгыг ашиглаж үйдвэр барьж олон хүн байнгын ажлын байраар хангаж бүтээгдэхүүнээ экспортонд гаргаж байгаа монгол хүнээ ад үзэж байгаа нь ёстой тамын тогооны монгол мөн дөө ! Зүгаэр хэвтэж баяхад нь ашиглаад үйлдвэр барихгүй яагаав -МАНгарууд.
Хариулах43.242.243.231
зайлаа луйварчаан!!
103.212.117.163
Харин ч татвараа төлөөд явж байна. Дээрээс нь Ачит Ихт ххк Монголд анх удаа Степпе Арена мөсөн өргөө барьж өгсөн. Бас боловсролыг сайн дэмжиж, хүүхэд хамгааллын сантай их зүйл хийж байгаа компани шүү
Хариулах192.82.81.242
Нэг ч хүн санаачлага гаргаж шороог мөнгө болгож байхад тоож ч хараагүй нөхөд гэнэт
Хариулах202.126.89.167
Улсын өмчид буцхаж аваачээ хоёр хүн хулгайн замаар уулн овоолго шороог үнэгүйдүүлж авсаншд эрдэнэтийн ард түмэнд маш их өртэй овоолгоос ашиг хүртэх ёстой
Хариулах202.9.46.164
Газар.түүний хэвлийн баялаг бүх ард түмний өмч гэж үндсэн хуулинд цагаан дээр хараар бичсэн байна.эбийгийн юм уу?цагааны өмч гэсэн үгс олж харсангүй.тийм учрасс уьсад хураан авч ард түмэндээ тарааж өг.
Хариулах103.254.123.142
ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРИЙН 34% -С ТАТГАЛЗСАН ДАВААЦЭРЭНГ ШАЛГАЖ ШҮҮХЭЭР ЗӨВ БУРУУГ НЬ ШИЙДҮҮЛЭЭЧ. МАНАН НАМЫН ДАРГА ОЮУНЭРДЭНЭЭ.
Хариулах202.9.46.23
Эби-гийн эхнэрийн хамаатан татгалзсанаас яахав дээ.
43.242.243.231
шоронд хийй хүзүүгүйн тэжээвэриыг!!
66.181.160.66
Төр хэрвээ 34 хувиа эзэмших бол тэр хэмжээний хөрөнгийг төрөөс гаргах болно шүү дээ хө Түүнээс хувийн хэвшлийн хөрөнгийг шууд нийгэмчилж арай болохгүй байхаа хө Борлуулалтын орлогыг шууд Цагааны өмч гэж үзэх нь ч алдаатай Борлуулалтын орлогыг бүрдүүлэх явцад цалин хөлс үйлдвэрлэх зардал гэж бас байж л таарна
Хариулах66.181.179.252
Элбэгдорж гэж сүг энэ бүхний ард эмчилгээ тэжээлийн цэгт очсон хөгшин үнээ гэж худал хуцдаг Эрдэнэт үйлдвэрийн баялгийг өдөр шөнөгүй гударч байгаа.Шударга шүүх тогтох үед толгойг чинь авах өдөр ирнээ.Бүр үзэн ядаж байна энэ сүгийг.
Хариулах192.82.70.16
Ардын намын угаадсаар цатгалан явахыг чинь харнаа сүг минь
192.82.67.181
Энэ бол дэндсэн байнаа
Хариулах202.126.89.219
Хулгайчуудыг шалгаж нөхөн төлбөрөө авья ард түмэндээ тараая
Хариулах139.5.217.165
Хувийн компани хаясан хог овоолго ашиглаж мөнгө олохоор одоо бас атаархаад эхэлсэн үү, үйлдвэр өөрсдөө ашиглаад мөнгө олж ажилчдынхаа амьдралд нэмэрлэх он жилүүд хугацаа бол байсан, хэдэн арван жилээр дарга нарынхаа үр хүүхдийг нь тэжээгээд ажилчдынхаа амьдралд нэмэр болсон юм уу
Хариулах202.126.89.61
Энэ бол улс шинэ техонолги монголын хөрөнгө оруулалтай хувийн хэвшлүүдийг шантаажилж нийгэмчлэх л гэсэн комуннист
122.201.21.99
Tor 34 huwi baihdaa yahaw dee ydaj l 60 huwi ni tord baih ystoi ym bishvv yr ni uls ooroo awaad hih heregtei sh tei
Хариулах150.129.142.167
ЭРДЭНЭТ УҮГ ашиг хүртэхгүй байж болохгүй. Мэдээж Элбэгдорж , цагаан нарын луйвар. ОДОО ашгаа хуваах ёстой. Эрдэнэт УҮГ т ашиг гэрээ хийсэн нөхөр ч хариуцлага хүлээх ёстой. ОДОО хүлээх зүйл алга.
Хариулах202.126.89.219
harin ch 24 ter bumig tulsun bn tatvar tulugchdin hurungnuus hulgailaagui bn shuu
Хариулах66.181.177.89
Элбэгдоржийн гар хол болсон шуугчдийг Цэвэрлэх Цаг нь болсон угсарсан авлигын схемийн хэрэг шуух дээр замхарна