Энэтхэгийн хэвлэлүүдэд “Монгол Улс Энэтхэгийг коксжих нүүрсний шинэ зах зээл гэж харж байна” гэсэн утгатай мэдээ, мэдпээлэл гарч байгаа талаар бид өмнө нь уншигчдадаа мэдээлж байсан. Тэгвэл ижил агуулга бүхий бас нэгэн мэдээлэл өнөөдөр гангийн салбарын мэдээллээр дагнадаг https://www.steelorbis.com цахим хуудаст нийтлэгдсэнийг хүргэж байна.
Уг сайтад тавигдсан мэдээлэлд бичсэнээр, Монголын тал эл асуудлаар идэвхтэй холбогдож, яриа хэлэлцээр өрнүүлж байгаа болохыг Энэтхэгийн Металлургийн салбарын яамны эх сурвалжууд өчигдөр дахин баталжээ. Энэтхэг улс ойрын үед буюу 2024 ондоо багтаан нүүрс угаах хэд, хэдэн үйлдвэрийг ашиглалтад оруулах гэж байгаа бөгөөд манайх тэдгээр үйлдвэрүүдтэй хамтрах сонирхолтой байгаа аж.
Тус улсын гангийн үйлдвэрүүдтэй энэ асуудлаар холбогдож, яриа хэлэлцээр өрнүүлж байгааг ч дурджээ. Энэтхэгийн талаас коксжих нүүрсний үнэд голчлон санаа зовниж байгаагаа илэрхийлж байгаа аж. Тодруулбал, Монгол Улс биржийн үнээр нүүрсээ худалдаалдаг тул Энэтхэгийн компаниуд газар нутгийн хувьд ойр байрлалтай ААН-үүдээс өндөр үнэ санал болгож чадахгүй, мөн нүүрсийг импортлохоос өмнө ангилах асуудлыг тавьжээ
Ямартай ч эрх баригчид коксжих нүүрсний шинэ зах зээл олох, нүүрс боловсруулах үйлдвэр барих талаар идэвхитэй ажиллаж байгаа гэдгийг Энэтхэгийн хэвлэлээр гарч буй мэдээлүүд баталж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.134.118
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах