ОХУ дэлхийд анх удаа 10 хүртэлх МВт-ын бага оврын цөмийн цахилгаан станц барина

Х.Батсайхан
2023/06/16

ОХУ-ын төрийн өмчит “Росатом” корпораци Чукоткийн өөртөө засах тойргийн удирдлагууд тойргийн нутаг дэвсгэрт шинэ цөмийн цахилгаан станц барих хэлэлцээрт гарын үсэг зуржээ. “Шельф-М“ гэж нэрлэсэн уг цахилгаан станц нь 10 МВт хүртэлх хэмжээтэй байх бөгөөд дэлхий дээр ийм бага оврын цөмийн цахилгаан станц байдаггүй аж. Өөрөөр хэлбэл, бага оврын цөмийн цахилгаан станцын анхдагч нь болох гэнэ. Хэрвээ энэ төсөл амжилттай хэрэгжвэл хөгжиж буй олон улсад туршлага болгох юм байна.

Чукотка муж нь ЗХУ-ОХУ-ын цөмийн эрчим хүчний түүхэнд анхдагч тодотголтой олон төслийг хэрэгжүүлж байсан түүхтэй газар юм байна. 1972 онд энэ Билибинскийн цөмийн цахилган станцыг ашиглалтад оруулж байсан бол 2020 онд Певек хотод дэлхийд анхны хөвөгч станцыг ашиглалтад оруулж байжээ.

Дэлхийн түүхэнд анхны цөмийн цахилгаан станц 1948 онд АНУ-ын Теннеси мужийн Ок Риж хотод ашиглалтад орж байсан бол ЗХУ 1954 онд Обининск хотод анхны станцаа ашиглалтад оруулж байв.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна