Х.Булгантуяа: Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоно, өмнө нь авч чадаагүй хугацааны мөнгийг нөхөж өгнө

С.Гандэлгэр
2023/06/16

Монгол Улсын 2023 оны Улсын төсөвт тодотгол хийх хуулийн төсөл эцэслэн батлагдлаа. Үүнтэй холбогдуулан ХНХ-ын сайд хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох, өмнө нь хасагдаад авч чадаагүй байсан хүүхдэд аваагүй хугацааных нь мөнгийг нөхөн олгох талаар мэдээллээ. 

Тэрбээр "Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа. Энэ удаагийн төсвийн тодотголоор иргэдийн амьжиргааг дэмжих хүрээнд цалин, тэтгэвэр, халамжийн тэтгэмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг нөхөн олгох, цаашид хүүхэд бүрт олгохоор шийдвэрлэлээ. Холбогдох журмуудыг Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар баталж, олон нийтэд танилцуулна. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, эхний 6 сард авч чадаагүй хүүхдүүдэд нөхөн олгох төсөв ийнхүү шийдвэрлэгдлээ." хэмээлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна