Монгол Улсын Ерөнхийлөгчид ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээндээ "Монгол Улсын Ерөнхийлөгчид 55 насны ойг тохиолдуулан баяр хүргэж, хоёр улсын найрсаг, сайн хөршийн харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн зүтгэлийг үнэлж байдгаа илэрхийлэв. Хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны тулгамдаж буй асуудлуудаар цаашид үр бүтээлтэй хамтран ажиллана гэж найдаж байна" гэсэн байна.
Харин БНХАУ-ын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид төрсөн өдрийн мэнд хүргэж, өнгөрсөн оны арваннэнгдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хятадад хийсэн төрийн айлчлал амжилтай болж, хоёр улсын харилцааны өндөр түвшнийг харуулсныг тэмдэглэжээ. Талуудын харилцан итгэлцэл, найрамдал, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр улсын харилцааг тасралтгүй шинэ хөгжилд хүргэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Хоёр Ерөнхийлөгчид дэвшүүлсэн мэндчилгээтэй хамтатган Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.47.11
Saikhan eejiin huu bolj tursun mgl ulsiin erunkhiilugch У.Хүрэлсүх bolon eejid n ♥️ ene udriin mendee
Хариулах