УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2023.06.16/ “Нүүрсний хулгайн” асуудлаар дахин ажлын хэсэг байгуулах захирамж гаргажээ.
Ингэснээр өмнөх түр хороо болох Г.Ганболд гишүүний нэг жилийн турш удирдсан түр хороо татан буулгаж байгаа юм. Нүүрсний түр хорооны хувьд нээлттэй сонсгол ч хийж чадаагүй, УИХ-д тайлангаа ч тавьж чадаагүй гэдэг шалтгаанаар УИХ-ын дарга Г.Занданшатар хариуцлага тооцон татан буулгасан бололтой.
Улмаар шинэ түр хороо байгуулагдсан бөгөөд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахлах аж.
Түр хорооны гишүүд
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна