УИХ-ын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд гишүүн Ц.Анандбазар багтжээ. Спикерийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан сайд, дарга нар бүгд тус бүртээ маш их ажил амжуулах даалгавар төлөвлөгөөтэй хойд хөршийг зорьсон. Ц.Анандбазар ч адилхан, олон уулзалтууд товлосны дотор “Роснефть” компанийн захирал Игорь Сечин багтсан нь анхаарал татаж, бас эргэлзээ үүсгэж байна.
Эхнийх нь, онгоцны түлштэй холбоотой асуудал. Манай улс агаарын тээврийн салбарт хэрэглэх түлшээ өдгөө Төрийн өмчит “Эрчис ойл” ХХК болон “Роснефть”-ийн охин компани “РН Аэро”-гоор дамжуулан үйлдвэрийн үнээр авч байгаа. “Эрчис ойл” ОХУ-ын “Роснефть”-тай хамтарсан компани байгуулах шийдэл гарсан, хэрэгжихээ хүлээж буй. Гэтэл Ц.Анандбазар өмнө нь хамаарал бүхий компаниудаараа дамжуулан оннгоцны түлшний зах зээл бараг монополь эрхтэй тоглож байсан хүн шүү дээ.
Хамтарсан компани байгуулах хууль эрхзүйн боломж олгох учиртай Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийг хэлэлцэх үеэр тэрбээр гишүүдийг лоббидохыг оролдсон, энэ ажилдаа цаг гарагахын тулд Ардчилсан намын бүлгээр завсарлага авахуулсан талаар хэвлэлд бичигдэж байсан.
Үүнээс жилийн өмнө, хамтарсан компанийн шийдэл дөнгөж гарчихаад байх үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Роснефть, "Эрчис ойл"-ын хамтарсан компани байгуулах шийдэл манай зарим улс төрчид таалагдаагүй. Ил,далд олон зүйл болсон. Би "Үгүй" гэдэг зарчмынхаа байр суурийг хэлсэн. Гэхдээ цаашдаа энэ зүйл хийгдэх нь зөв гэсэн шийдлийн талд Засгийн газар зогсоно. Хэн нэгний лоббид эсвэл хэн нэгний компанийн эрх ашигтай үед төслүүд урагшлахгүй юм билээ” гэж хэлж байсан. Одоо гэтэл хууль эрхзүйн боломж нь бүрдээд хагас жил болж байхад хамтарсан компани байгуулагдаагүй, УИХ-ын дарга нь ОХУ-д айлчлахад “Роснефть”-ийн захиралтай Ц.Анандбазар уулзаж байгааг юу гэж ойлгох вэ. Л.Оюун-Эрдэнэ сайдын хэлснээр, хамтарсан компанид дургүй хүмүүс шийдлийг нь зогсоочихсон юм биш биз дээ. Ингэж хардах олон шалтгаан байна.
Анх Х.Баттулга Ерөнхийлөгчийг Ерөнхийлөгчийг 2017 оны есдүгээр сарын 7-нд Владивостокт зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн форумд оролцох үеэр тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ОХУ-ын “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий гүйцэтгэх захирал И.И.Сечинтэй шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийг шатахуунаар хангахаар хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан бөгөөд энэхүү лоббины гол эзэн нь одоогийн УИХ-ын гишүүн Ц.Анандбазар байсан. Яагаад гэвэл тэрхүү концессийн эзэмшигч нь “Сод Монгол групп”-ийн охин компани гэгддэг “Мэргэ ван” компани байсан юм.
Үүний дараахан “Монгол Улсын Ерөнхий сайдын удирдамжгүйгээр хууль бусаар санамж бичиг зурчихлаа” гэж салбарынхан нь шүүмжлээд дийлээгүй байдаг. Дараа нь тэрхүү санамж бичгээ Тухайн үед Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнээр гарын үсэг зуруулж ажил болгохоор олон удаа шахсан боловч цаадах нь хөдлөөгүй нь сайшаалтай. Тэр ч байтугай У. Хүрэлсүхийн Засгийн газрын нэгэн хуралдаанаар гэнэт Шинэ нисэх буудлын шатахуун түгээх байгууламжийг концессоор өгөх асуудал орж ирэв. Хачирхалтай нь Засгийн газрын хуралдаан дээр уг төслийг танилцуулахаар бичигдсэн Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ эсэргүүцэж “Үүнийг би хүсээгүй. Хэрэв 50 сая ам.долларын үнэтэй шатахуун түгээх станцаа энэ компанид хадаг болгож өгөх гэж байгаа бол энэ тогтоолыг би энэ тогтоолыг зөвшөөрөхгүй. Миний энэ үгийг протоколд заавал тэмдэглээрэй" гэсэн байдаг.
Хажуунаас нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж түүний үгийг дэмжсэн. Ингээд уг тогтоолын төсөл Засгийн газрын хуралдаан дээр салбарын сайдынх нь эсэргүүцсэнээр “унасан” байдаг юм. Тухайн үед Засгийн хурлын босгоор яагаад салбарын сайдынх нь зөвшөөрөөгүй асуудал орж ирэв гээд танхимын сайд нараас эхлээд тэднээс эх сурвалжтай хэвлэлийнхэн хүртэл гайхаад хоцорч билээ. Ц.Анандбазар ийм л улстөрч. Түүний хувьд хувийн компанийнх нь ашиг сонирхол үргэлж дээгүүрт тавигдаж, УИХ-ын гишүүний албан үүрэг “бизнесийн хэрэглэгдэхүүн” нь болсоор ирсэн.
Онгоцны түлшний бизнесийг атгаж байсан, одоо ч ноёрхлоо эргүүлж авахаар хичээж байгаа ийм ашиг сонирхлын зөрчилтэй хүн улсаа төлөөлөөд, компаниа ч төлөөлөөд УИХ-ын даргын айлчлалыг элдэж хөөгөөд явж байж болдог юм уу?
Дараагийнх нь, яг одоо өрнөж байгаа, УИХ дахь нефть импортлогч эздийн бүлэглэлийн шууд оролцоотойгоор батлагдсан дизелийн түлшний түүхий эдэд Онцгой албан татвар ногдуулах хуультай холбоотой.
УИХ-ын даргын айлчлал эхлэхээс хоёр хоногийн өмнө, Үндсэн хуулийн Цэцээс “Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцээд, мөн өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцээд “Өөрт нь таалагдаагүй, хувийн эрх ашигт нь нийцээгүй” шийдвэр гаргамагц ийнхүү өөрийнхөө УИХ-ын гишүүний нэр хүндийг, УИХ-ын даргын албан ёсны айлчлалын нэр хүндийн хамт далимдуулан ашиглахаар ийнхүү одсон байж болох хардлага төрүүлж байна.
Ингэхдээ тэр яавч нийт нефть бүтээгдэхүүн импортлогчдынхоо төлөө явахгүй, зөвхөн өөрийн компанийн асуудлыг л шийдээд ирэх нь тодорхой гэдэг мэдээллийг нэрээ нууцлахыг хүссэн баттай эх сурвалж, хэсэг иргэд өгч байгаа юм. Учир нь тэд өөрсдийг нь ашиглан, тодорхой хуулийн этгээдүүд рүү дайрч гүтгэх асуудлыг бий болгож турхираад өөрөө давуу эрх авч хямд үнээр гэрээ хийхээр УИХ-ын даргыг дагаад явчихлаа, бид хохирч үлдлээ. УИХ-ын дарга болон Ц.Анандбазар гишүүн хоорондын “Бага тэнгэр сити” дэх хаус бэлэглэсэн асуудал ийнхүү үр дагавраа үзүүлсээр байгаа нь авлигын нөхцөл байдал илрэх ёстой хэрэг хэмээн үзэж АТГ-т хандана гэдгээ ч мэдэгдсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
176.66.87.78
Анандбузар ёстой новшын пизда ...
Хариулах202.126.90.50
Бат-Эрдэнэ Сүнээ 2- ын романсыг цахим орчинд шуугиулаад хариугаа авах гэж оролдоод
Хариулах103.111.68.3
ЭНЭ АНАНДБАЗАР ГЭЖ НЭГ ГАЙ МОНГОЛЧУУДЫГ МӨН Ч ИХ ХОХИРООЖ БАЙНА ДАА.2024 ОНД БУЛГАНЧЦЦД МИНЬ ИЙМ Л АДГИЙН ХҮНИЙГ ДАХИЖ БҮҮ ГАРГААРАЙ
Хариулах