“Титан” шумбагч яагаад дэлбэрсэн бэ

Х.Батсайхан
2023/06/23

Далайн ёроолд живсэн “Титаник” хөлгийг бодитоор нь үзэх тансаг зэрэглэлийн аялалд явж байсан шумбагч хөлөг сураггүй болсон, аялагчдад хүчилтөрөгчийн хэдхэн цагийн  нөөц үлдсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл алга болсон шумбагчийг олжээ. Харамсалтай нь аялагчид бүгд амиа алдсан байсан аж. Тэд шумбагч онгоц хүчтэй дэлбэрснээс болж амиа алджээ.

Алга болсон шумбагчид Британийн бизнесмэн Хэмиш Хардинг, пакистан-Бриатнийн бизнесмэн Шахзад Давуд хүүгийн хамт, аялал зохион байгуулагч "OceanGate Expeditions" компанийн захирал Стоктон Раш өөрөө, шумбагч Пол Анри Нарголе нарын таван хүн сууж явсан юм. 

Далайн гүнс асар их хэмжээний даралт үүссэн байдаг бөгөөд шумбагчийн гадаргууд даралт өгч байдаг. Энэхүү даралт нь хөлгийн тэсвэрлэх хэмжээнээс хэтрээд ирэхээр хөлгийн орон зайг багасгаснаар доторх агаар нь хүчтэй дэлбэрэлтээр гадагшилдаг байна. Хөлөг харин базсан цаас шиг болдог ажээ. 

Шумбагч хэрхэн дэлбэрснийг хийсвэрээр төсөөлсөн видеог эндээс /https://en.as.com/videos/the-v.../ үзнэ үү...



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.98
    2023/06/27

    Tom boss zahirla ni amia horolson bhoo ih urtei daaj dawshgui yum bolson bh ternees bolku gesen yumand dotor uuruu orj suuchaad uhne gedeg

    Хариулах
  • 192.82.75.166
    2023/06/24

    Энэ зэргийн юмийг уг нь тооцоолсон бмаар

    Хариулах
  • 202.126.89.251
    2023/06/23

    Усны даралтаа дийлээгүй дэлбэ үсэрсэн бмааргүйн . Санаатай алан хядах ажиллагаа бсан бхаа. Усан доор хүлээж бгаад буудаад л зоочих байлгүй

    Хариулах
    • 66.181.182.85
      2023/06/23

      урьд угаасаа хэдэн удаа шумбасны дараа одоо наадах чинь даралт дийлэхгүй аюултай болсон шүү,цонхыг нь солихгүй бол болохгүй болсоон гэж хэлсэн ажилтнаа халаад хөөгөөд явуулсан магадгүй санаатай ч байж магад шүү???