-Хууль тогтоогчид хуулиар эрх ашгаа хангуулдаг жишиг дахиж гарах ёсгүй”-
УИХ Дизелийн түлшний түүхий эд болох керосин, нафтад тонн тутамд нь 285,000 төгрөг буюу бэлэн бүтээгдэхүүн буюу дизелийн түлшинд ногдуулдгаас ч өндөр татвар ногдуулах хууль баталсныг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон билээ.
Хуулийн энэ заалт манай улсын “Үйлдвэрлэгч орон” болох хүсэл эрмэлзэл, зарчимтай нийцэхгүй байгаа талаар бид өмнө нь уншигчдадаа хүргэсэн.
Б.Пүрэвдорж гишүүн энэ хуулиа санаачлахдаа Монголд зөвхөн дизелийн түлш үйлдвэрлэж, бөөнөөр борлуулдаг цөөн хэдэн үйлдвэрийг “Хуурамч бензин хийдэг” хэмээн гүжирдэж, улмаар хуулиа батлуулснаар тэдгээр үйлдвэрүүдийг зогсоож, нефть импортлогч ААН-үүдэд үлэмж давуу байдал үүсгэсэн юм.
Тодруулбал, дизелийн түлшний зах зээлийн 20 хувийг эзэлж байсан дотоодод үйлдвэрлэсэн дизелийн түлшний зах зээл импортлогч компаниудынх болсон гэсэн үг. Үүсгэж байгаа бодит үр дагавар нь яалт ч үгүй ийм учраас энэ хуулийг анхнаас нь “Нефть импортлогчдын захиалгаар батлагдсан” гэж хардсан.
Тэгвэл энэ хардлага үндэслэлтэй гэдэг Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо, УИХ-аа хэлэлцэх хоёр хоногт харагдлаа. “Тэс петролеум”, “Ойн бирж” тэргүүтэй шатахуун импортын компаниудад хувь эзэмшилтэй УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй болгох тал дээр хүчин зүтгэл гаргаж, улаа эргэтэл гүйлээ.УИХ-ын гишүүн хүн ашиг сонирхлынхоо төлөө хэрхэн явж болдгийг тэрбээр хоёр хоногт хангалттай харуулсан нь сонгогчийн хувьд эмгэнэлтэй байлаа.
Бизнестэй гишүүд УИХ-д ордог, ороод Үндсэн хууль зөрчсөн хууль баталж өрсөлдөгчдөө намнадаг, Цэц хүчингүй болгочихоор хүлээж авахуулахгүй байх талаас нь суртал ухуулга хийдэг энэ муухай жишиг дахиж бүү давтагдаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.95.179
Үнэн л юм яриад байгаа шүү, Баттөмөр,Пүрэвдорж, Анандбазар нар. Түүхий нефтийг нэрээд янз бүрийн температурт ууршдаг фракцууд гарган аваад түүнээ а92,а80, дизель түлш, керосин гэж нэрлэдэг юм. Янз бүрийн фракцуудын холиод дизель түлш үйлдвэрлэнэ гэж юу байдаг юм болоо
Хариулах202.126.88.226
Shorondohnee
Хариулах