Хуулиараа ажлын 75 өдөр хуралдах ёстой Хаврын чуулган өнгөрсөн зургаадугаар сарын 29-нд хоногоо гүйцээж, завсарлах болзлоо хангасан. Ачаалал ихтэй, сунгаж ажилласан Хаврын чуулганыг ирэх баасан гаригт завсарлуулахаар төлөвлөжээ.
УИХ-ын ээлжит чуулган 50-иас доошгүй ажлын өдөр хуралддаг байлаа. Харин 2019 онд УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа 75-аас доошгүй ажлыг өдөр хуралддаг байхаар өөрчилсөн юм. Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 18.1-д "Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна" хэмээн заасан. Үүнтэй холбоотойгоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нд нээлтээ хийдэг байсан УИХ-ын хаврын чуулганыг гуравдугаар сарын 15-д нээдэг болсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.74.207
Үхэхдээ үхэр буугаа гэгчээр наад 76 хулгайчид чинь далдуур юм хийх байх да. Муу эрчүүд л харанхуйг далимдуулан хулгай луйвраа хийдэг. Одоо монголд батлаад байх хууль үлдээгүй, тийм бхоор ИХ- ыг тарааваас зохилтой, 76 хулгайчдаас ангижирсан цагт монгол улс хөгжинө, ард олон жаргана
Хариулах