Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, 41 дүгээр зөрлөг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км, сумын төвөөс зүүн зүгт 20 км/-т Хараа голын ус эргээ даван үерлэж 2 гэр усанд автсан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 06:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн, Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 2 өрхийн 2 гэр үерийн усанд автсан байсныг 04:00 цаг ажиллан нүүлгэн шилжүүлжээ.
Мөн сумын Тарни баг, 53 дугаар зөрлөгийн “58-ын тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 225 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км/-т Хараа голын ус эргээ даван үерлэж 6 өрхийн 6 гэр усанд автсан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 06:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 7 өрхийн 7 гэр усанд автсан байсныг нүүлгэн шилжүүлж, 2 иргэнийг аюулгүй газарт гаргасан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна