Хотын дарга “Авлига хороолол”-ыг нураана гэжээ, маш зөв жишиг тогтох нь

Zuv.mn
2023/07/06

Дунд голын гольдрол дотор баригдсан, голын урсгалыг боож, хот усанд автахад нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг болох Усан парк цогцолбор хороолол буюу олны нэрлэж заншсанаар “Авлигал хороолол”-ыг нураана гэдгээ Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар илэрхийлжээ. Одоо албажуулах л үлдсэн гэх баттай эх сурвалжийн мэдээллийг бид олж авлаа.

Түүний үг биеллээ олбол Монголд маш үлдэцтэй, зөв жишиг тогтох нь. Учир юун гэвэл, манай улсад нэгэнт баригдсан барилгыг нурааж байсан тохиолдол бараг байхгүй. Жижиг хэмжээний барилгыг л айлуудын нар хаасан хэмээн Э.Бат-Үүлийг Нийслэлийн Засаг дарга байх үед нурааж байсан байдаг. Тийм ч учраас эхлээд барилгаа барьж, зөвшөөрлөө араас нь хөөцөлддөг гаж жишиг тогтчихсон байсан юм.

Д.Сумъяабазар даргын шийдвэр хэрэгжвэл энэ гаж жишиг үгүй болно. Мөн орон нутгийн захиргаа, салбарын яам, тэр бүү хэл Шүүх эрх мэдлийг өөртөө үйлчлүүлж байсан этгээдүүдийг дарж авснаараа Монгол Улс авлигатай жинхэнээсээ тэмцэж байгаа юм байна. Төр иргэнээ сонсдог юм байна гэсэн итгэлийг сэргээх маш чухал ач холбогдолтой юм.

БОАЖЯ-ны зөвшөөрөлгүй, гурван ч хууль зөрчин баригдаж буй энэхүү барилгыг “Мөнх тэнгэр, хөх тэнгис групп” гэх компани барьж байсан бөгөөд зөвшөөрөлгүй явагдаж байсан барилгын ажлын үеэр талбай дээр 18-хан настай хүү үйлдвэрлэлийн осолд өртөж, хүнд гэмтэж байв.  



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.17.54
    2023/07/10

    Нураавал сайн байна

    Хариулах
  • 66.181.189.178
    2023/07/09

    Сумъяабазар чадахгүй ээ тэгж л байдаг юм. Амаараа бол хэд хэдийг буулагчихсан. Өөрөө холбоотой юм бишүү?!

    Хариулах
  • 202.72.240.53
    2023/07/08

    Дарханд авилгач Хаянхярваагийн хүүхэдүүд хүүхдийн тоглоомын талбай буулгаж бетонон ширэнгэ болгож байна, сумын засаг дарга нь ирээд хараад явсан магадлая гээд явсан сураггүй багийн дарга нь Хаянгийн талд дэмжээд сумаас барьж өгсөн хүүхдийн хүүхдийн тоглоомын талбайг нураалгасан ямөрч хүүхэд тоглох талбай, ногоон байгууламж байхгүй ийм байр бариулаад байдаг улсын комисс нь хүлээж авдаг авилгалд идэгдсэн газрын алба, хот зохион байгуулалтын нөхөдүүд байна Сумьяабазар даргыгаа урьж барилгыг нь нураалгая, Азжаргал даргаа хот төлөвлөлт, газрын албаны авилгалч түшмэлүүдээ дагуулж авчирч үз мань мэтэд 07 га чгүй байхад энэ Хаян хулгайч чинь яахаараа ийм их газар аваад барилга бариад хүүхэд хөгшидын эрх ашгыг хохироож байна УБ хот шиг боллоо машины зогсоол олдохгүй хүүхэл хөгшид гараад суух газар байхгүй

    Хариулах
  • 202.126.89.196
    2023/07/07

    Хариулах
  • 202.126.89.233
    2023/07/06

    pop pop. umnoh avtobusnii cardnii companiig alna hyadna geed baisan hudal bolson geh met

    Хариулах
  • 66.181.181.54
    2023/07/06

    Бүх нийтээрээ шаардая.

    Хариулах
  • 192.82.77.57
    2023/07/06

    Чаддаг юм бол нураа

    Хариулах
  • 202.21.118.140
    2023/07/06

    Энэ хогийн байруудыг нураавал бүх гэмийг чинь өршөөе.

    Хариулах
    • 202.126.89.121
      2023/07/07

      Биелээсэй…