Нэг, хоёр барилга нураах уу, нийслэлээ живүүлэх үү

Zuv.mn
2023/07/20

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 12 асуудал хэлэлцсэний нэг нь саях үерийн хор хохирол, цаашид учрах эрсдлээс сэргийлэх асуудал байжээ. Энэ үеэр танхимын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлбэ голыг нарийсгаж, боож баригдсан “Эс аутлетс” дэлгүүр, “Усан парк” буюу олон нийтэд Авлига хороолол гэж нэршсэн барилгуудыг нураах хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн талаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням твиттер хуудастаа жиргэжээ.

Үер ид болж байх үед Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мөн ийм байр суурь илэрхийлж байсан юм. Эрсдэл дагуулсан дээрх барилгуудыг нурааж, голын гольдирлыг өргөтгөх асуудлыг зарим иргэд “Хувийн өмчид халдлаа” гэх зэргээр мушгиж байна. Гэхдээ үнэн чанартаа энэ асуудал Ерөнхий сайдын үгэнд орох, эс орох тухай асуудал биш. Нийслэлд төвлөрчихсөн Монгол Улсын нийт хүн амын талынх нь эд хөрөнгө, амь насыг хамгаалах тухай асуудал юм.


Олон улсын цаг уурын станцууд наадмын өмнөх долоо хоногт өдөрт 28 мм хур тунадас л орж байсан, энэ нь тийм их, бас тийм ховор унадаг хэмжээ биш гэж мэдээлсэн, манай нэр бүхий мэргэжилтнүүд ч ийм байр суурь илэрхийлсэн. Анхаарах ёстой гол асуудал нь энэ.

Усанд ойр, ойрхон автаад байхаар барилгын насжилт богиносдог. Хөрс дээш, доош хөдөлгөөнд орж, тэр даруйдаа нурах ч аюултай. Хөрс хатаж амжаагүй болохоор одоогоор үерийн хор хохирлыг тооцоолоход хугацаа хэрэгтэй. Усанд автсан бүсийн барилгуудад намраасшалгалт оруулахад буруудахгүй. Тэгэхээр, яг одоо бид “Нэг барилга нураах уу, нийслэлээ живүүлэх үү” гэдэг сонголтын өмнө ирээд байна.

Төр иргэнийхээ өмчид халдаж болохгүй ч хууль зөрчиж, дураараа шахам хийсэн үйлдлийг бол зогсоох л ёстой. Ард иргэдээ эрсдэлтэй байдлаас хамгаалах ёстой.  



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.26.195.35
    9 цагийн өмнө

    Очирбатын алаг дарам газрыг авсан MCS хувийн компани нь Хуримын ордны урдах машины зогсоолын зүүн хэсгийг тэр чигээр нь эзлэн авч хашаалаад байхад нийтийн эзэмшлийн газрыг охин компанид нь 2017 онд ямар засаг дарга нь яагаад шилжүүлэн өгсөнийг шалгаачээ!!!

    Хариулах
  • 103.229.122.245
    2023/07/23

    НЭРГЭСЭНХОЙНО НЬ ХАШГИРНА. ЗА ТЭГЭЭД ИЙМ ҮЕЭР ДАХИЖ БОЛООЧ УУ ҮГҮЙ ЧҮҮ ЯМАР Ч БАЙСАН 30ЖИЛЭЭС НААШГҮЙИГЭЭД АМАР САЫЙХАНДАА ЖАРГАХ БИЗ.

    Хариулах
  • 192.82.83.166
    2023/07/22

    Yu gj Niislelee jivuuleh ve

    Хариулах
  • 66.181.160.21
    2023/07/20

    ГАНЦ НЭГ БАРИЛГЫГ НУРААХ НЬ ХҮНИЙ ӨМЧИД ХАЛДАЖ БУЙ БУС НИЙТИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ ЭРСДЭЛ АЮУЛААС ОЛОН ТҮМНИЙГ АВАРЧ БУЙ САЙН ҮЙЛС ШҮҮ. ХАРИН ТЭР ГОЛДРИЛ НАРИЙСГАЖ БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН ЭТГЭЭДТЭЙ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЯЛ АСУУХ ЦАГ БОЛСОН

    Хариулах
  • 192.82.70.23
    2023/07/20

    Ер нь голын ойрхон барьсан барилга насжилтгүй шүү дээ. Тэгээд ч вагоны замын чичиргээ,голд ойрхон барьсан барилга онцгүй шүү дээ.

    Хариулах
  • 66.181.180.144
    2023/07/20

    Хууль мөрддөг улс оронд бол зөвшөөрөлгүй барьсан барилга обьектуудыг, хорооллыг тэр чигт нь нурааж газраа чөлөөлж бгааг харж л бгаа. Зоригтой нэг 2г буулгахад дороо л цэгцрээд ирнэ дээ уг нь.

    Хариулах
    • 192.82.74.83
      2023/07/20

      Санал нэг байна.