АНУ-д шууд нислэг үйлдэх 787-9 агаарын хөлөг удахгүй ирнэ

Х.Батсайхан
2023/08/08

Монгол Улс, АНУ Агаарын тээврийн салбарт хамтын ажиллагааны гэрээ байгуулж, шууд нислэг харилцан үйлдэх ажлын бэлтгэлд шилжсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Бэлтгэл ажлын хүрээнд МИАТ ТӨХК АНУ-ын талаас тавих стандартыг хангасан хоёр агаарын хөлгийг түрээсээр авах гэрээг байгуулсан. Тэгвэл уг хоёр онгоцны эхнийх болох AerCap /NYSE: AER/ агаарын хөлөг тун удахгүй “Чингис хаан” нийсэх буудалд буухаар болжээ. Хоёр дахь онгоц нь ирэх оны эхний улиралаас түрээслэх аж.

787-9 нь холын зайн нислэгт зориулагдсан, өргөн их биетэй, зорчигчийн тав тухыг бүрэн хангасан, түлшний хэмнэлттэй, хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл бүхий агаарын хөлөг бөгөөд 292 зорчигчийн суудалтайгаар /30 бизнес, 36 примиум, 226 энгийн/ захиалсан.болохыг компанийн албан ёсны цахим хуудаст мэдээлсэн байна.

Манайхтай хамтарч буй “AerCap” нь 1,700 гаруй агаарын хөлөгтэй, нэмээд сүүлийн үеийн технологийн эрэлт хэрэгцээтэй 400 гаруй агаарын хөлгийг худалдан авахаар захиалсан, салбартаа дэлхийд тэргүүлэгч компани аж.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.85.61
    2023/08/08

    Хэдэн цаг нисэж очих бол

    Хариулах