Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт багийн “Өлийн хороо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 51 км, сумын төв/-т 08.14-ний өдрийн 15:00-15:30 цагийн орчим усархаг бороо орсны улмаас тус сумын баруун хойд талд байрлах далан сэтэрч 60 айл өрх усанд автжээ.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд даланг сэргээн босгох, усыг зайлуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна гэсэн мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт өгсөн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна