Б.Наранцацрал: Н.Түвшинбаяр өчигдөр зүв зүгээр сууж байсан ч өнөөдөр гараа боолгочихсон хэвтэж байна


Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг Н.Түвшинбаяр аварга зодож гэмтээсэн. Одоогоор Улсын начин Э.Энхбат ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт "маш хүнд" гэсэн оноштойгоор эмчлүүлж байна.

Э.Энхбатын биеийн байдал ямар байгаа талаар эхнэр Б.Нандинцэцэгээс тодрууллаа.

Тэрбээр "Өчигдөр орой 9.40 болж байхад Тулга ах над руу залгаад "Нандиа болохоо байлаа, хүрээд ир гэсэн. Тэгээд хэлсэн газарт нь буюу Зүчи зочид буудлын хажууд Их хуралдайн есөн давхарт н.Гал-Эрдэнэ гэдэг хүний оффист орсон. Ороход хаалганы хажууд Түвшинбаяр согтуу, гэхдээ тасарсан бол биш сууж байсан. Цаашаа ортол нөхрийн маань байдал нүд халтрам байсан.

Эмчтэй сая уулзлаа. Эмч "Танай хүн бол маш хүнд байна. Тархины хүнд гэмтэл гэдгийг мэдэж байна уу? Ер нь болгоомжтой, бэлтгэлтэй байгаарай" гэж хэлсэн. 

Нөхрийн оёдлын тоо тоогоо алдсан гэж хэлсэн. Тархины гол яс хугарсан. Хөдөлгөж болохгүй. Хавсарсан хүнд бэртэл гэсэн. Өмнө нь Н.Түвшинбаяр Хосбаяр гээд хүнийг зодсон. Тэрнээс хойш гэр бүлийн харилцаагаа тасалсан. 

Өчигдөр зүв зүгээр сууж байсан хүн. Өнөөдөр гараа боолгочихоод хэвтэж л байдаг юм байна. Үнэн ялах байх. Ханийгаа хөл дээр нь босгоно. Ханийхаа төлөө залбираад л байхаас өөр яах вэ дээ" гэлээ



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.45
    2021/04/04

    Түвшинбаярт хийсэн муу үйл бүрийг нь...

    Хариулах
  • 58.108.51.214
    2021/04/04

    Arhi huniig alna daa

    Хариулах
  • 192.82.86.185
    2021/04/03

    Тулга ах гээд байггаа нь ерөнхийлөгч хамт байсан юм байна л да

    Хариулах
  • 202.9.46.221
    2021/04/03

    Энхбатын маань хүүхдүүдийн заяа түшээсэй билээ , хогийн Түвшинбаярыг яаралтай шоронд хий балмад хулгайч есөн шид нь бүрдсэн новш хүүхэн хүчиндлээ л гэсэн хүн зодлоо л гэсэн зүгээр өнгөрдөг одоо энэ амьтаныг тавиад явуулахгүй байлгүй дээ Баттулгаа...

    Хариулах
  • 59.153.113.37
    2021/04/03

    Манай нөхрийн дүүгийн хүүхэд хүнд зодуулж тархиндаа хүнд гэмтэл аваад өвчний шок нь хүнтэй харьцах харьцаагүй байгаа боловч орилоод хэцүү юм билээ. Эмч нар 3,4 хоногоос тархи сэргэвэл сэргэнэ бэлтгэлтэй байгаарай гэсэн 7 хоноод л Гучин хэдхэн настай 3 хүүхэдтэй өнгөрсөн . Эмч нар хамгийн сүүлийн өдөр л ойр байгаарай гэсэн . Ухаангүй мөртлөө орилоод байсан. Тайвшруулах эмчилгээ хийгээд унтуулаад байна гэдэг үгүй юм билээ.

    Хариулах
  • 64.119.21.202
    2021/04/03

    Sxn yos judagtai sain zaluu haragdag,edgeesei

    Хариулах