Засгийн газраас 2020 оны нэгдүгээр сард ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргасан билээ. Харин тухайн үед тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгийн үнэт цаас олгохоор болсон юм.Тэгвэл тухайн үед тэтгэврийн зээлгүй байсан 216 мянган ахмадад ирэх тавдугаар сарын 20-ны өдөр нэг сая төгрөгийг олгохоор санхүүжилтийг бүрдүүлж дуусчээ.
Тус санхүүжилтийг “Эрдэнэс силвер ресурс” компани бүрдүүлэх үүрэг хүлээгээд байсан билээ.“Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр энэ талаар ярилцлагадаа дурджээ.
Тэрбээр “Тэтгэврийн зээлгүй болон нэг сая төгрөгийн зээлийн зөрүүтэй нийт 216 мянган иргэнд тус бүрт эрхийн бичгээр дамжуулан 216.2 тэрбум төгрөг олгох санхүүжилтийг манай компани гаргана.
Манай хамт олон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, цар тахлын энэ үед улсдаа дарамт болохгүйгээр өөрийн үйл ажиллагааны хүчин чадлаар ахмадуудад нэг сая төгрөг олгоход шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлснийг ард түмэндээ дуулгахад таатай байна.
Манай хамт олон 2021 оны тавдугаар сарын 20-нд тэтгэврийн зээл аваагүй 216 мянган ахмаддаа тус бүр нэг сая төгрөг олгох мөнгийг бүрдүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ойрын гол зорилгодоо хүрсэндээ баяртай байна” гэжээ.
Одоогоор нэг сая төгрөгийг хэрхэн олгох журам хараахан тодорхой болоогүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.24.79
chen n olon say togrog avaad !!!!, chen n baga mongo avaj bgaa um???. Ylgavarlan gaduurchalt !!!! araichdee???
Хариулах202.126.88.143
Олон хүнийг ялгаварласан, гомдоосон хамгийн шудрага бус шийдвэр!
Хариулах103.57.95.88
Тийм шүү