Дэлхийн Монголчуудын Холбоо саяхнаас үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж дэлхийн олон оронд ажиллаж амьдардаг монголчуудын дэмжлэг, талархлыг хүлээж байгаа юм. Уг холбооны удирдах байгууллага болох Нэгдсэн Зөвлөл ээлжит хурлаа энэ сарын 18-нд хийжээ.
Уг хурлаар жил бүрийн 5 дугаар сарын 11-нийг “Өвөр Монголчуудыг дэмжих өдөр” болгохоор тогтжээ. Дэлхийн олон оронд амьдардаг монголчууд, тэдний эрх ашгийн төлөө ажилладаг байгууллага, хүмүүсээс гарч байгаа санал санаачилгыг нэгтгэн ийнхүү ажил хэрэг болгохоор Дэлхийн Монголчуудын Холбооноос албан ёсоор шийдвэрлэжээ.
Энэ өдрийг идэвхтэй үйл ажиллагаагаар дэмжиж ажиллахыг дэлхийн монголчууддаа уг холбооны Нэгдсэн Зөвлөлөөс уриалжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
111.199.58.110
darga ni hulgauch aluurchin elbeg geluu taarchee
Хариулах103.57.92.137
Та нартаа амжилт хүсье дэлхийгээр нэг тарсан монголчуудыхаа араас хүүе хаая гэх сайхан байгууллагатай боллоо гэж би ойлголоо гэхдээ үзэл бодлоо зөв бодлоготой илэрхийлээрэй
Хариулах192.82.75.58
Дэлхийн монголчуудын нийслэл Улаанбаатар, төвлөрөн суурьших, монгол ахуйд дахин суралцах нутаг нь Дундговь болно
Хариулах