УГТЭ: Коронавирусийн халдварын голомтод ажиллаж буй сувилагч, тусгай мэргэжилтнүүдээ шагнаж, урамшууллаа


Жил бүрийн 5-р сарын 12-ны өдрийг “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд Улсын Гуравдугаар Төв эмнэлэг нь /УГТЭ/ нь халдварт цар тахлын эрчимтэй дэгдэлт, халдварын давлагааны үед эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг ханган, болзошгүй халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдварын үеийн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, манлайлан ажилласан сувилагч, тусгай мэргэжилтнүүдээ шагнаж, урамшууллаа. 

Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/92 дугаар тушаалаар Эрүүл мэндийн салбарын шагнал “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр 11, ЭМЯ-ны “Жуух бичиг”-ээр 7 сувилагч, тусгай мэргэжилтэн тус тус шагнагдлаа. Мөн Баянгол дүүргийн вакцинжуулалтын цэгт ард түмнийхээ эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр ажилласныг үнэлэн Баянгол дүүргийн “Хүндэт иргэн”-ээр Зөвлөх поликлиникийн сувилагч Г.Юмжирдуламыг шагнаж алдаршууллаа.

Мөн тус эмнэлгийн Ахмадын зөвлөлийн гишүүн, ахмад ажилтан анхны Ерөнхий сувилагч ахмад ажилтан Л.Халтарыг хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах хүмүүнлэг, энэрэнгүй үйлсэд тасралтгүй 30 жил ажиллахдаа идэвх зүтгэл, оюун ухаан, авьяас чадвараа дайчлан, хоёргүй сэтгэлээр зүтгэн, өндөр хариуцлага, ёс зүйтэйгээр манлайлан ажилласныг үнэлэн МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсаныг гардуулж алдаршуулсан билээ.

Шагналыг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр болон тус эмнэлгийн удирдлагын баг гардууллаа.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна