УОК өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өгөв. Тэрбээр "Тавдугаар сарын 22-ноос зургаан төрлийн үйл ажиллагааг нээхээр шийдвэрлэлээ.
Зургаан төрлийн үйл ажиллагаа нь давтан тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд нээлттэй байх юм.
Эдгээр газруудыг нээснээр үйлчилгээний бизнесийн 83 хувь нь ямар нэгэн хязгаарлалтгүй үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үг" гэлээ.
Түүнчлэн өнөөдрөөс эхлэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны цагийн хуваарийг энгийн горимд шилжүүлжээ. Тухайлбал, хүнсний дэлгүүрүүд 22.00 цаг хүртэл ажиллана. Одоо үйлдвэр, худалдаа үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгжүүд 22.00 цаг хүртэл ажиллана. Тавдугаар сарын 22-ноос ажиллаж эхлэх ресторанууд 24.00 цаг хүртэл ажиллах юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна