ЭМГЭНЭЛ: МУГЖ Л.Дэмидбаатар таалал төгсчээ

С.Гандэлгэр
2021/06/08

СУИС-ийн Тайз дэлгэцийн урлагийн сургуулийн найруулагч, жүжигчний уран чадварын тэнхимийн багш, Монгол улсын гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар дөнгөж саяхан /2021.06.08 13.00 цагийн орчим/ хүнд өвчний улмаас таалал төгсжээ.

Урлагийн салбарт 30 гаруй жил хоёргүй сэтгэлээр зүтгэсэн Монгол Улсын Гавьяат Жүжигчин, тайз, дэлгэцийн нэрт уран бүтээлч Л.Дэмидбаатарын хөдөлмөр, гавьяа хэмжигдэшгүй арвин билээ. Тэрбээр дэлхийн болон монголын сонгодог 80 гаруй жүжиг, 30 гаруй уран сайхны кино, хошин урлагийн 200 гаруй бүтээлд дүрээ мөнхөлж, ард олныхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн. Манай телевизийн "Гурван найз", "Мөрдөгч" ОАК, "Өнөр бүл өнөө цагт" УСК, "Бурхны авралаар, чи ирлээ!" шоу нэвтрүүлэг зэрэг олон уран бүтээлд гар нийлэн хамтран ажиллаж, баг хамт олон, залуу хойч үедээ чадварлаг, дайчин, шилдэг уран бүтээлч гэдгээ цаг ямагт батлан харуулж байсан юм. Мөн "Гэнэтийн зочид" ОАК-нд Ганбаатар хэмээх багшийн дүрийг бүтээсэн нь түүний хамгийн сүүлийн уран бүтээл байлаа. Бүтээл бүхэндээ чин сэтгэлээ зориулан ажилладаг, мэдлэгээ бусдад харамгүй хуваалцдаг, энэрэнгүй, эрч хүчтэй, үлгэр жишээ уран бүтээлч таны хийж бүтээсэн бүхэн монголын урлагт үнэтэй өв болон үлдэнэ ээ.

Түүний ар гэр хамаатан садан, ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье!



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.