"Оймсны" гэгдэх хэргийг шалгах явцад хураан авсан 639.2 сая төгрөгийг УЛСЫН ОРЛОГО болголоо

7 цаг 4 минутын өмнө

АТГ-ын мөрдөгчид "Оймсны" гэгдэх хэргийг шалгах явцад хураан авсан 639.2 сая төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болголоо.

Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед эд мөрийн баримтаар Н.Баярсайханы орон сууцанд нэгжлэг хийхэд зочны өрөөнөөс 5.1 сая төгрөг, 16.460 ам.доллар, унтлагын өрөөнөөс 17.5 сая төгрөг, сейфнээс 140 сая төгрөг, 127.117 ам.доллар, 50 мянган юань, мөн түүний ажлын өрөөнөөс 10.8 сая төгрөг, 8600 ам.доллар тус тус хураан авсан нь нийт 230.8 сая төгрөг, 152.177 ам.доллар, 70 мянган юань болсон бөгөөд дээрх мөнгө, валютыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж үзэх үндэслэлтэй тул улсын төсөвт шилжүүлэхээр шүүхээс шийдвэрлэсэн юм.

Иймээс битүүмжлэгдэн хадгалж байсан нийт 639,244,450 төгрөгийг АТГ-ын мөрдөгчид Сангийн яамны төрийн сангийн дансанд тушаалаа.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.103
    2 цагийн өмнө

    Xo

    Хариулах
  • 202.126.89.62
    3 цагийн өмнө

    Tgd hun zugeer gaduur guij ywaaa

    Хариулах
  • 66.181.161.58
    5 цагийн өмнө

    доллар$,юанийг ¥ бас улсын орлого болгосон уу?

    Хариулах