ЭМГЭНЭЛ: Гавьяат жүжигчин С.Дамдин ТААЛАЛ ТӨГСЖЭЭ


Монгол Улсын гавьяат жүжигчин Совдын Дамдин таалал төгсжээ.

Тэрбээр 1943 онд Булган аймгийн Бугат сумын нутаг Ханжаргалант уулын баруун өвөрт төрсөн бөгөөд 1967 онд Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангийг төгссөн байна. 1967 оноос Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллаж, 100 гаруй уран бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн байна.

С.Дамдин 2010 онд гавьяат жүжигчин цол  хүртсэн бөгөөд Оросын Холбооны Буриад улсын гавъяат жүжигчин юм.

Тэрбээр "Шинэ зам", "Их замын эхэнд", "Буцах хаяг", "Ширүүн тулааны өмнө", "Хөөрхий Марат", "Ээдрээ", "Тамын дурлал", "Цахлай", "Шөнө амталсан нулимс", "Атга нөж", "Нэргүй од", "Монгол Улсын төлөө зүтгэе" зэрэг олон арван бүтээлд дүр бүтээж үзэгч олны мэлмийг мялааж байлаа.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.