ХНХЯ: 0-3 насны хүүхдээ асардаг аавууд тэтгэмж авна


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох журмыг шинэчлэн баталсан байна.

2021 оны тавдугаар сарын 6-ны өдрийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тус хуулийн нэр болон холбогдох заалтуудад “эх” гэсний ард “эцэг” гэж нэмэлт оруулсан. Энэхүү хуулийг энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон.

Ингэснээр 20 мянга орчим аав 0-3 насны хүүхдээ асарч байгаа эх, эцгийн тэтгэмжид хамрагдах талаар ХНХЯ-наас мэдээллээ.

                                                                                                                                                                                            Х.Есү



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.34
    2021/07/08

    0-3 насны 2 хүүхэд асарч бга бол нэмэгдэх үү, хүүхдийн тоо хамаагүйн болов уу

    Хариулах