С.ТУЛГА: Биднийг ялахад хамтдаа, ялагдахад хамтдаа байдаг Монголчууддаа баярлалаа


Манай улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг олимпын гурав дахь тоглолтоо Японы шигшээ багтай хийж 19-10 харьцаагаар хожигдлоо.

О.Хулан, М.Цэрэнлхам, Э.Чимэддолгор, Б.Солонго нараас бүрдсэн манай шигшээ багаас

  • Б.Солонго - 3
  • М.Цэрэнлхам - 2
  • Э.Чимэддолгор - 3
  • О.Хулан - 2 оноо тус бүр авлаа.

Шигшээ баг дараагийн тоглолтоо өнөөдөр 13:15 цагаас ОХУ-ын шигшээ багтай хийнэ.

Харин 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй багийн дасгалжуулагч С.ТУЛГА "Хүмүүс минь дээ. Манай охидууд улс төрчид биш. Монгол орон нутаг эх орныхоо нэрийг дэлхийд гаргахын төлөө зүтгэж байгаа охид. Энэ охид болон манай хамт олон хэнд ч ямар өр байхгүй юм. Улсаас 15 жил болох доо улсын мөнгө ашиглаагүй, сайхан сэтгэлтэй хүмүүсийн буянаар зүтгэж л байна. Бид бүгдийг ойлгож ялахад хамтдаа, ялагдахад хамтдаа байдаг бүх Монголчууд даа MGL3X3 гэр бүл маш их баярладаг шүү. Нэг Улс, Нэг Баг, Бид хамтдаа. Яс нь хугарсан ч, яс үзнээ." гэж сэтгэгдлээ бичсэн байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна