Бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан 16 настай охины ээж Г.Отгонтуяа Улсын дээд шүүхэд ханджээ.
Тэрбээр энэ талаараа "Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Улсын Дээд шүүхэд хяналтыг журмаар өмгөөлөгч нарынхаа хамт энэ өдөр гомдлоо гаргаж байна.
Энэ хэрэгт холбоотой гэрч, оролцогч, хамтрагч нарын өгсөн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй байгааг болон нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шалгаж үнэлээгүй гэх эргэлзээ миний сэтгэлээс арилахгүй байна.
Шүүхийн шийдвэрүүд гарсан ч үнэн бүрэн тогтоогдсон гэх итгэл надад төрөхгүй байна. Иймд энэ хэрэг дээр Улсын Ерөнхий Прокурорын газраас онцгойлон анхаарч, хяналтын туршлагатай, зарчимч прокуророор хянуулж өгөхийг хүсэж байгаагаа МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.Жаргалсайханд бичгээр хүсэлт гаргалаа.
Охиноо алдсан эх хүний хувьд би төрөөс онцгой зүйл хүсэхгүй ээ.Гагцхүү миний охины амь насыг зэрлэгээр хөнөөсөн энэ аймшигт хүнд гэмт хэргийн үнэн мөнийг бүрэн тогтоож, МУ-ын хууль хүн бүрд адил тэгш үйлчилдэг гэдгийг харуулахыг хүсэж байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна