3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг ОХУ-ын багтай тоглож, 21:5 харьцаагаар хожигдлоо

21 цаг 33 минутын өмнө

Монголын сагсны шигшээ ээлжит тоглолтоо дэлхийн хошой аварга, Европын гурван удаагийн аварга Оросын багтай хийж, 21:5-аар хожигдлоо. 

М.Цэрэнлхам тоглолт эхлээд удаагүй байхад хуруугаа гэмтээсэн ч гурван оноо авч багаа тэргүүлэв. Мөн Э.Чимэддолгор хоёр оноо авсан юм. Эсрэг баг холын зайн зургаан шидэлтээ оруулсан нь онооны зөрүү холдох үндэс болов. Түүнчлэн оросууд дундын зайнаас 57 хувьтай довтолж, найман оноо түүжээ.

Манай охид маргааш 09.40-өөс Румын, 16.30-аас Францтай тоглох болно.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.176
    10 цагийн өмнө

    Анхнаасаа хэрүүл уруултай байсан хүмүүс. хэрүүлийн бузар болж дээ.

    Хариулах
  • 192.82.87.47
    14 цагийн өмнө

    4 удаа хожигдсон манай сагсчин охид сагс хасагдахгүй тоглоод байдаг юм уу?

    Хариулах